"Бидний зам" гэрэл зургийн бүтээлийн шалгаруулалтын дүнг зарлав

Алтаннавч 2019-04-11 11:07:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Төв Радио Телевизийн CRIонлайн сайтаас зохион байгуулсан "Бидний зам" гэрэл зургийн бүтээлийн шалгаруулалтын дүнг 10-нд зарлалаа. Беларусь, Лаос, Мьянмар, Турк, Хятадын гэрэл зурагчдын 10 бүтээл шилдгийн шилдэг шагнал хүртэж, 13 орны гэрэл зурагчдын 100 бүтээл тусгай байр эзэлсэн юм.

"Бидний зам" гэрэл зургийн бүтээлийн шалгаруулалтын дүнг зарлав

2-р сарын 28-нд эхэлсэн гэрэл зургийн бүтээл шалгаруулах тус арга хэмжээ бүтэн нэг сар үргэлжилж, Нэг бүс нэг дам дагуу 47 улс орон, бүс нутгийн гэрэл зурагчдын 11500 бүтээлийг хүлээн авсан байна. Гэрэл зургийн бүтээлээс гадна гэрэл зурагчдын сэтгэгдэл, сонирхолтой түүх зэрэг агуулга багтсан юм.

"Бидний зам" гэрэл зургийн бүтээлийн шалгаруулалтын дүнг зарлав

Энэ үйл ажиллагааны үеэр онлайн санал хураалт явуулж, дэлхийн өнцөг булан бүрээс ойролцоогоор 750.000 интернет ашиглагч оролцсон бөгөөд нийт саналын тоо 1.92 саяд хүрчээ. Үүнд "Тэнгисийн торгоны замын өнгө гэрэл" бүтээл 250 мянган саналаар "Олны талархлыг хүлээсэн" шагнал хүртсэн байна.

"Бидний зам" гэрэл зургийн бүтээлийн шалгаруулалтын дүнг зарлав

Их уншсан

холбоотой мэдээ