Дэлхийн эрчим хүчний сүлжээ байгуулж байна

2019-04-11 16:35:05
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

28-нд Дэлхийн эрчим хүчний сүлжээний хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагаас ХОУР-гийн сэтгүүлчийн мэдээлснээр, өнгөрсөн гурван жилийн турш дэлхийн эрчим хүчний сүлжээ "Хятадын санаачилга"-аар дэлхий дахинд хандаж, дэлхийн цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээг цэвэр ногоон хэлбэрээр ханган, дэлхий дахины эрчим хүчний салбарын хөгжлийн хэлбэрийг өөрчлөн шинэчилсэн шинэ төлөв байдал бий болгож байна.

Дэлхийн эрчим хүчний сүлжээ байгуулж байна

Дэлхийн эрчим хүчний сүлжээ бол цэврийг эрхэмлэн, цахилгаанаар төв болгож, дэд бүтцээр холбон, хамтран бүтээн байгуулж хуваалцсан орчин үеийн эрчим хүчний тогтолцоо бөгөөд эрчим хүч, технологи, зах зээл, банк санхүү, үйлчилгээ зэрэг шинж чанарыг нэгтгэсэн дэлхий дахинаараа хуваалцах индэр юм. Ухаалаг цахилгаан сүлжээ, хэт өндөр даралтат цахилгаан сүлжээ, цэвэр эрчим хүч бол түүний гол агуулга юм. Дэлхийн эрчим хүчний сүлжээний бүтээн байгуулалтыг 2017 онд "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтын амжилт, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн ажлын хүрээнд хамруулсан юм. Дэлхийн эрчим хүчний сүлжээний хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын Мэдээллийн төвийн орлогч дарга Жао Юний танилцуулснаар, одоо дэлхийн эрчим хүчний сүлжээ байгуулах үзэл санаа өргөнөөр дэлгэрч, хамтын ажиллагааны үр ашиг илэрхий болж байна гэжээ: "Хамтын ажиллагааны байгууллагын гишүүдийн тоо, хамрагдсан улс орон ихээр нэмэгдэж байна. 2018 оны байдлаар 602 гишүүнтэй болж, 85 улс орон, бүс нутгийг хамарсан бөгөөд дэлхийн эрчим хүчний сүлжээний их сургуулийн холбоо, зөвлөхүүдийн холбоог байгуулж, хөгжлийн асуудлыг зөвшилцөх хамтын ажиллагааны шинэ индэр байгуулсан юм. Одоогоор хамтын ажиллагааны 70 байгууллага, 26 гаруй улс орон, бүс нутгийн засгийн газрын байгууллага, олон улсын байгууллага, аж ахуйн нэгж, судалгааны байгууллага, их дээд сургууль зэрэгтэй хамтын ажиллагааны түншийн харилцаа тогтоож, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж байна."

Гурван жилийн турш дэлхийн эрчим хүчний сүлжээний гол сүлжээ, хөгжлийн үзүүлэлт, технологийн тоног төхөөрөмж, стандартын тогтолцоо, Африк, Зүүн Хойд Ази, Зүүн Өмнөд Азийн эрчим хүчний сүлжээний төлөвлөгөө зэрэг 19 шинэ амжилтыг нийтэлж, дэлхийн эрчим хүчний интернетийн багц төсөл, үйл ажиллагааны хөтөлбөр гарган, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах чухал төслөөр хангасан юм.

Төслийн хувьд Хятад болон эргэн тойрны улс орон, Нэг бүс нэг зам дагуу орнуудын хоорондох цахилгаан сүлжээний төсөл эрчтэй хэрэгжиж байна. Хятад, Мьянмар, Бангладешийн сүлжээгээр холбогдох төсөл засгийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулж, БНХАУ, БНСУ-ын төсөл техник эдийн засгийн шинжилгээ хийж, Персийн булангийн орнууд, Зүүн Африкийн холбооны төсөлд гурван талын хамтын ажиллагааны гэрээ байгуулаад байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, 2019 онд Дэлхийн эрчим хүчний интернетийн хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага НҮБ-ын холбогдох байгууллага зэрэг талууд олон улсын усны нөөцийн хурал, хөгжлөөр тааруу орнуудын тогтвортой эрчим хүчний хөрөнгө оруулалтын олон улсын хурал, дэлхийн эрчим хүчний сүлжээний дээд хэмжээний чуулга уулзалт зэрэг олон улсын арга хэмжээ зохион байгуулж, 13 төрлийн судалгааны үр дүнгээ нийтэлнэ. Хамтын ажиллагааны байгууллагын хөгжлийн газрын дэд дарга Жан Ибинь: Ирээдүйд талуудтай хамтран дэлхийн эрчим хүчний сүлжээг хурдтай шинэчлэн хөгжүүлнэ гэжээ: "Дэлхийн эрчим хүчний сүлжээг байгуулах нь дэлхийн хэмжээний шинэ ажил юм. Олон улс хамтран ажиллаж, хөгжлийн стратеги, цахилгаан эрчим хүчний сүлжээний төлөвлөгөө, технологийн стандарт, бодлогын механизмыг гүнзгийрүүлэн судлах талаар шинэ амжилт гаргаж, дэлхийн эрчим хүчний сүлжээний хөгжлийг үргэлжлэн дайчилж байгаа юм."

2016 оны 3-р сард байгуулагдсан Дэлхийн эрчим хүчний сүлжээний хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага дэлхийн эрчим хүчний тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийн сайн дураараа байгуулсан олон улсын байгууллага юм. Энэ байгууллагын төлөвлөгөөний дагуу ирээдүйн дэлхий дахинд хэт өндөр даралттай ухаалаг цахилгаан эрчим хүчний сүлжээ зэрэг тэргүүний технологид түшиглэн, "есөн хөндлөн, есөн гулд" эрчим хүчний замын гол сүлжээг бүрдүүлж, 100 гаруй улс орон, хүн амын 80 хувь, эдийн засгийн 90 хувийг хамруулан, цэвэр эрчим хүчийг дэлхий дахинд ашиглах, дэлхийн эрчим хүчний аюулгүй байдал, байнгын хангамжийг баталгаажуулах юм. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ