Хятадын CPI 2.3 хувиар өсөв

Алтаннавч 2019-04-11 16:35:42
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Энэ оны 3-р сард Хятадын оршин суугчдын хэрэглээний үнийн индекс буюу CPI өнгөрсөн оны мөн үеэс 2.3 хувиар өсөж, үйлдвэрлэлийн үнийн индекс буюу PPIөнгөрсөн оны мөн үеэс 0.4 хувиар өссөн гэж Хятадын Үндэсний статистикийн газар 11-нд мэдээллээ. 3-р сард CPI-д хүнсний бүтээгдэхүүний үнэ ихээхэн нөлөөлсөн бөгөөд ирээдүйд 2-оос доошгүй хувиар тогтвортой нэмэгдэх төлөвтэй байна гэж шинжээчид үзэж байна.

3-р сард хүнсний бүтээгдэхүүний үнэ 4.1 хувиар, хүнсний бус бүтээгдэхүүний үнэ 1.8 хувиар өссөн байна. Жүн-Юань банкны ахлах эдийн засагч Ван Жүнь: CPI ерөнхийдөө тогтвортой хэвээр байгаа боловч хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, ялангуяа гахайн махны үнэ ихээхэн нөлөөлсөн гэжээ.

3-р сард PPI өнгөрсөн оны мөн үеэс 0.4 хувиар өсөж, өсөлтийн хэмжээ нь өмнөх сарынхаас 0.3 нэгжээр өндөр гарчээ. Нефть, байгалийн хийн олборлолт зэрэг гол гол салбарын үнэ буурч байснаа өссөн байна.

Их уншсан

холбоотой мэдээ