​Хятад улс дэлхийн эдийн засгийн гол хөшүүрэг болж байна

2019-04-11 17:54:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Үндэсний Статистикийн газрын лхагва гарагт нийтэлсэн бүртгэлээс үзвэл, 3-р сард, Хятадын оршин суугчдын хэрэглээний үнийн индекс 2-р сарынхаас 0.4 хувиар буурсан нь өнгөрсөн оны мөн үеэс 2.3 хувиар нэмэгдэж, тогтвортой байдлаа хадгалсаар иржээ. Аж үйлдвэрийн борлуулалтын үнийн үзүүлэлт 2-р сарынхаас 0.1 хувиар өссөн нь өнгөрсөн оны мөн үеэс 0.4 хувиар нэмэгдэж, харьцангуй өсөлттэй байна. ОУВС-гийн сүүлийн үеийн “Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв” тайланд, 2019 онд Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд 6.3 хувьд хүрнэ гэсэн төсөөлөл ба 1-р сарын урьдчилсан тооцоогоор 0.1 нэгжид хүрсэн нь Хятад улс дэлхийн эдийн засгийн гол цогцын дотор эдийн засгийн өсөлтөд төсөөлөл хийх цорын ганц орон болсон байна.

ОУВС-гийн “Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв” тайланд: Худалдааны хурцадмал байдал, валютын бодлого, Их Британи Европын холбооноос гарах, бүс нутгийн тогтворгүй хүчин зүйлийг бодолцоод, 2019 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг энэ оны 1-р сард 3.5 хувь байсныг 3.3 хувь хүртэл бууруулсан юм. Энэ онд дэлхийн эдийн засгийн цогцуудын 70 хувийнх нь эдийн засгийн өсөлт удаашрах төлөвтэй байна. Жишээлбэл, АНУ-ын эдийн засгийн өсөлт 0.2 нэгжээр буурч 2.3 хувьд хүрнэ. Харин евро бүсийн энэ хоёр жилийн эдийн засгийн өсөлт 0.3, 0.2 нэгжээр тус тус буурч, 1.3 ба1.5 хувьд хүрнэ хэмээн тус байгууллага төсөөлжээ.

Иймэрхүү нөхцөлд, Хятадын эдийн засгийн сөрөг байдал ихсэж байна. 3-р сард Хятадын үйлдвэрийн салбарын худалдан авалтын менежерийн индекс 50-иас доошгүй хувиар өсөх өөдрөг байдалдаа буцаж, 50.5 хувь болсноор, 1.3 нэгжээр дараалан сэргэсэн байна. Энэ удаа нийтэлсэн харьцангуй тогтвортой CPI, сэргэн сайжирч буй PPI-гийн үзүүлэлтийг давхар тооцвол, Хятадын эдийн засгийн тэнцвэртэй, тогтвортой өсөлтийн ашигтай хүчин зүйл улам тодорч буйг энэ бүхэн харуулж байна. Ялангуяа дотоодын хэрэгцээ үргэлжлэн хүчтэй нэмэгдэж буй нь эдийн засгийн тэнцвэртэй, тогтвортой өсөлтийн чухал хөдөлгөгч хүчин болсон байна.

Ноднингоос хойш, Хятад улс гүнзгий өөрчлөлтүүд хэрэгжүүлж, нээлттэй арга барилаа өргөжүүлсэн юм. Татварыг ихээр бууруулан зардлыг ихээр багасгаснаар, аж ахуйн нэгж болон зах зээлийн үүрэг дарамтыг хөнгөлж, зах зээлд орох зөвшөөрлийн сөрөг жагсаалтыг улам цөөлж, бизнесийн орчныг улам сайжрууллаа. "Тусгай ашгийн эрхийн хууль"-д өөрчлөлт оруулсан төсөлд анх удаа торгуулийн чанартай төлбөрийн дүрмийг оруулж, оюуны өмчийн эрхийн хамгаалалтаа эрчимжүүлэн, "Гадаадын бизнесмэний хөрөнгө оруулалтын хууль"-д дотоод гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид адил тэгшээр хандана хэмээн тодорхой тогтоосон байна. Хятадын олон улсын импортын анхны яармагийн худалдааны нийт хэмжээ 57 тэрбум 830 сая ам долларт хүрэв. Хятадын шинэ ээлжийн өөрчлөлт нээлтийг ахиулах арга барилыг хэрэгжснээр, гадаад дотоодын аж ахуйн нэгжийн итгэлийг ихээр нэмэгдүүлэв. Энэ нь Хятадын эдийн засгийн тэнцвэртэй, тогтвортой өсөлтийг хүчирхэг хөдөлгөгч хүч сэлбэсэн байна.

Тоо баримтаас үзвэл, 2018 онд Хятадын бодитоор ашигласан гадаад хөрөнгө 134 тэрбум 970 сая ам долларт хүрч, 2017 мөн үеэс 3 хувиар нэмэгдэн, түүхэн шинэ амжилт тогтоосон. Гадаадад оруулсан шууд хөрөнгө оруулалт 130 тэрбум ам долларт хүрч, дэлхийн тэргүүний эгнээнд тогтвортойгоор орсон байна.

"Apple" компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк: Хятадын нээлттэй байдал нь дэлхийн хөгжил дэвшилд маш чухал, Хятад улс үүд хаалгаа нээж, бид бүгдийг багтаасанд баярлалаа гэжээ. ОУВС төсөөлөлдөө, 2019 онд Хятад улсын эдийн засгийн өсөлтийн хурд урьдчилсан төсөөллөөр 6.3 хувьд хүрнэ гэж мэдэгдсэн юм. Энэ тоо Хятадын засгийн газрын гаргасан 6-6.5 хувийн өсөлтийн зорилттой нийцэж байна. Нэг талаар Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогцын хувьд 2018 онд эдийн засгийн нийт хэмжээ 90 их наяд юаньд хүрсэн. Суурь тоо нь хэд их байх тусмаа ганц нэгжээр нэмэгдсэн ч асар их хөгжил дагуулдаг. Нөгөө талаар 6.3 хувийн түвшин бол дэлхийн эдийн засгийн таван цогцод хийсэн ОУВС-гийн төсөөллөөс хамгийн өндөр нь юм. Энэ нь тасралтгүй өндөр чанартай хөгжиж буй Хятад улс нь дэлхийн эдийн засгийн таван цогцыг тэргүүлж, дэлхийн эдийн засгийн хамгийн том хөшүүрэг болсон гэдгийг харуулж байна.

Өнөө хүн төрөлхтөн зуун жил тохиогоогүй өөрчлөлтөд нүүрлэж, шинэ ээлжийн аж үйлдвэрийн хувьсгалын боломжийг угтан авахын зэрэгцээ дэлхийн эдийн засгийн сэргэлт удаан, хамгаалах үзэл, галт талт үзэл газар авсан зэрэг эрсдэл сорилтод тулгамдаад байна. Энэхүү байдалд дэлхийн эдийн засгийн сэргэлтийг урагшлуулахад эдийн засгийн цогцууд харилцан хамтран ажиллах нь юунаас ч чухал юм.

Их уншсан

холбоотой мэдээ