​Ши Жиньпин Дүлүн үндэстний ард олонд хариу захидал илгээв

2019-04-11 17:57:50
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 10-нд, Ши Жиньпин дарга Юньнань мужийн Гүншань шяний Дүлүн шянгийн ард олонд хариу захидал илгээж, Дүлүн үндэстэн бүгдээрээ ядуурлаас ангижрасанд баяр хүргэн, илүү сайхан амьдралын төлөө эв найртай хичээн зүтгэхийг уриалсан байна.

Ши Жиньпин: Танай шянгийн намын хорооноос захидал ирүүлж, Дүлүн үндэстний ард олон ноднин жил бүх үндэстнээрээ ядуурлаас ангижирч, амьдрал сайжирсныг дуулгасан юм. Энэ мэдээг аваад их баяртай байна. Та бүхэнд чин сэтгэлийн баяр хүргэе гэжээ.

Тэрээр: Ард түмнээ сайн сайхан амьдралтай болгох нь миний хүсэл мөрөөдөл, бид бүгдийн тэмцлийн зорилт юм. БНХАУ байгуулагдсанаас хойш Дүлүн үндэстэн хоцрогдсон амьдралаасаа салсан байдаг. Шинэ эрин үед орсны дараа Дүлүн үндэстэн урт хугацааны турших ядуурлаасаа ангижирсан нь намын удирдлагаар өргөн олон ард түмэн эв найртай хичээн зүтгэвэл ард түмний аз жаргалтай амьдралын хүсэл мөрөөдөл заавал биелнэ гэдгийг баттай харууллаа гэжээ.

Дүлүн бол Хятадын хүн ам цөөтэй 28 үндэстний нэг бөгөөд БНХАУ байгуулагдахад хоцрогдсон нийгмийн шатнаас социалист нийгэмд дэвшин орсон үндэстний цөөнх юм. Тэд Юньнань мужийн Гүншань шяний Дүлүнжян суманд төвлөрөн суудаг билээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ