​Европын холбооноос гарахаа хойшлуулахыг зөвшөөрөв

2019-04-11 18:00:55
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хэдэн арван цагийн яриа хэлэлцээ хийсний эцэст, 4-р сарын 11-ний хэвлэлийн бага хуралд Европын зөвлөлийн дарга Дональд Туск, ЕХ-ны 27 гишүүн орон Их Британийг Европын холбооноос гарахыг 10-р сарын 31 хүртэл хойшлуулахыг зөвшөөрчээ.

Туск: Европын холбооноос гарахыг 10-р сарын эцэс хүртэл хойшлуулсан нь Их Британийн хувьд 6 сарын хугацаанд зохицуулах бүх арга замыг хайж олох ёстой гэсэн үг юм гэжээ.

Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй: Их Британи хэлэлцээрийн дагуу Европын холбооноос даруй гарах ёстой гэдэг байр суурийг би баримталсаар ирлээ. Их Британийн парламентаар Европын холбооноос гарах хэлэлцээрийг батлуулж чадаагүйдээ харамсаж гэжээ.

Европын зөвлөлийн нийтэлсэн мэдэгдэлд, Их Британи 10-р сарын 31-нээс өмнө, Европын холбооны хэвийн үйл ажиллагаанд саад болох үйл ажиллагаа явуулж болохгүй гэжээ. Хэрэв Их Британи 5-р сарын 22-ноос өмнө Европын холбооноос гарах хэлэлцээрийг батлахгүй бол Европын холбооны хуулийн дагуу Европын парламентын сонгуульд оролцох ёстой. Их Британи Европын холбооноос гарах ажлыг Европын зөвлөл үргэлжлэн зохицуулж, 6-р сарын хуралдаанаар ахиц дэвшлийг нь шалгана гэжээ.


Далайнтуяа

Их уншсан

холбоотой мэдээ