Хэлэлцээр идэвхтэй үр дүнд хүрэхийг Хятадын тал хүсэж байна

2019-04-11 20:28:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ: БНХАУ, Япон, БНСУ-ын чөлөөт худалдааны 15 дахь ээлжийн хэлэлцээр 9-12-ны өдрүүдэд Токио хотноо зохиогдоно. 11-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хэлэлцээр амжилттай болж, идэвхтэй үр дүнд хүрч, бүх талыг бодолцсон, дээд төвшний харилцан ашигтай хэлэлцээний суурийг тавихыг Хятадын тал хүсэж байна. Өнгөрсөн жилийн 5-р сард болсон БНХАУ, Япон, БНСУ-ын төрийн тэргүүн нарын 7 дахь уулзалтаас нааш гурван орны хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж, хөгжлийн өргөн боломжийг бүрдүүлсэн. БНХАУ, Япон, БНСУ чөлөөт худалдааг гуйвшгүй дэмжин, бүс нутгийн эдийн засгийн интеграцыг идэвхтэй хөгжүүлж байна гэв.

Их уншсан

холбоотой мэдээ