Стратегийн зэвсэглэлийг цөөлөх хэлэлцээр цаашид хүчинтэй хэвээр байхыг Хятадын тал хүсэж байна

2019-04-11 20:30:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ: 11-ний өдөр Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ,“Стратегийн зэвсэглэлийг цөөлөх тухай АНУ, ОХУ-ны хэлэлцээр”амжилттай сунгагдаж, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг эрчимжүүлэхийг Хятадын тал хүсэж байна гэжээ.

Лү Кан: Хятад улс цөмийн зэвсгийг бусдаас тэргүүлж хэрэглэхгүй байх бодлогоо мөрдсөөр байх болно. Хятадын тал цөмийн зэвсгийг бүрэн хориглох, бүрэн устгахыг тууштай дэмжиж байгаа бөгөөд цөмийн хүчин чадлыг үндэсний аюулгүй байдалд зайлшгүй шаардлагатай гэж үзэх хамгийн доор төвшинд байлгах болно гэжээ.



Их уншсан

холбоотой мэдээ