Үндэсний хэмжээнд онц байдал зарлав

2019-04-12 10:03:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 11-нд, Суданы БХЯ-ны сайд Авад Мохамед Ахмед Ибн Ауф телевизээр хэлсэн үгэндээ, ерөнхийлөгч Омар Аль-Баширийн засгийн газрыг унагааж, үндэсний хэмжээнд онц байдал зарласнаа мэдэгджээ.

Мөн өдөр, цэргийн хувцас өмссөн Ибн Ауф Суданы үндэсний телевизээр, Би Суданы БХЯ-ны сайдын хувьд, Омар Аль-Баширийн засгийн газрыг унагалаа. Омар Аль-Баширыг баривчилсан, одоо аюулгүй газар байгаа гэжээ.

Тэрээр үндэсний хэмжээнд 3 сарын хугацаатай онц байдал зарлаж, 1 сар хөл хорьж, Суданы харьяа агаарыг 24 цаг хааж, Суданы хилийн боомтуудыг хааснаа зарласан байна.

Мөн өдөр Суданы үндэсний телевизийн мэдээлэлд: армийн талаас чухал мэдэгдэл гаргалаа, ард иргэд азнаарай гэж уриалжээ.



Их уншсан

холбоотой мэдээ