Ли Кэчян Чехийн ерөнхий сайдтай уулзав

2019-04-12 10:07:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ли Кэчян Чехийн ерөнхий сайдтай уулзав

Синьхуа агентлагийн мэдээ: Орон нутгийн цагаар 11-нд Дубровникт Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Хятад-Төв Зүүн Европын орнуудын 16+1”удирдагчдын уулзалтад оролцож буй Чехийн ерөнхий сайд Андреж Бабиштай уулзжээ.

Ли Кэчян: Хятад, Чех дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Хятадын тал Чехийн талтай улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөтгөн, хүмүүнлэгийн солилцоог эрчимжүүлэхэд бэлэн байна. Хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагаа 70 жилийн уламжлалтай юм. Хятадын тал бодит хүчинтэй Хятадын аж ахуйн нэгж Европын холбооны дүрэм, стандартын дагуу Чехийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөлд оролцохыг дэмжинэ. Чехийн талтай хамт хамтын ажиллагааны шинэ хэлбэрийг хайж, худалдааны тэнцвэртэй байдлыг ахиулахад бэлэн байна. Хоёр орны аж үйлдвэр, цөмийн эрчим хүч зэрэг салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг үргэлжлэн эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Андреж Бабиш: Чех, Хятадын харилцаа үргэлжлэн хөгжиж байна. Хятадын тал Чех дэх хөрөнгө оруулалтаа өргөтгөж, зам харилцаа, дэд бүтцийн бүтээн байгуулалт, эрчим хүч зэрэг салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг үргэлжлэн ахиулахыг сайшаана. Соёл аялал жуулчлал, хүмүүнлэгийн солилцоог өргөтгөхийг хүсэж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ