Хятад улс дэлхийн худалдааны “Тогтворжуулагч”-ын үүргийг үргэлжлэн гүйцэтгэсээр байх болно

2019-04-12 18:33:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

12-ны өдөр Хятадын Гаалийн ерөнхий газар энэ оны нэгдүгээр улирлын гадаад худалдааны тоо баримтыг нийтлэв. Тоо бүртгэлд харуулснаар нэгдүгээр улиралд импорт, экспортын ерөнхий хэмжээ 7 их наяд 10 тэрбум юаньд хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.7 хувиар нэмэгджээ. Үүнд экспорт 3 их наяд 770 тэрбум юань байж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.7 хувиар нэмэгдэн, импорт 3 их наяд 240 тэрбумд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.3 хувиар нэмэгджээ. Худалдааны хурцадмал байдал хүндэрч, дэлхийн худалдааны өсөлт удааширч буй нөхцөлд Хятадын гадаад худалдаа нэгдүгээр улиралд ийм үзүүлэлттэй байгаа нь Хятадын эдийн засгийн уян хатан чанар болон зах зээлийн боломж ихтэй байгааг харуулж байгаа юм.

Хятадын гадаад худалдаа нэгдүгээр улиралд “тогтвортой, чансаагаар ахисан” онцлогтой байж, доорх гурван талаар илэрч байна.

Нэгд. Худалдааны түншүүд олон болсон. Жишээ нь Хятад, Америкийн худалдааны ерөнхий хэмжээ нэгдүгээр улиралд 11 хувиар буурсан хэдий ч Хятад улс Европын холбоо, АСЕАН, Япон зэрэг томоохон худалдааны түнштэй хийсэн худалдааны хэмжээ тус тус 11.5 хувь, 8.1 хувь болон 3.2 хувиар нэмэгджээ. Түүнчлэн Нэг бүс нэг замын дагуух орнуудтай хийсэн гадаад худалдааны хэмжээ 7.8 хувиар нэмэгдэв. Нэг бүс нэг зам дагуух орнууд Хятадын гадаад худалдааны шинэ хөдөлгөх хүч болж байна. Үүнээс гадна Латин Америк болон Африкийн улс орнуудтай хийсэн гадаад худалдаа ч нэмэгдэж байна. Гадаад худалдааны түншүүд олон болж буй нь Хятад, Америкийн худалдааны маргааны Хятадын эдийн засагт үзүүлэх нөлөөг багасгаж байна.

Хоёрт. Импорт, экспортын бүтээгдэхүүний бүтцийг сайжруулсан. Нэмэгдэл ашиг ихтэй механик болон цахилгааны бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмжийн экспорт нэмэгдэж байна. Жишээ нь нэгдүгээр улиралд механик болон цахилгааны бүтээгдэхүүний экспорт 5.4 хувиар нэмэгджээ. Хэрэглээний бараа, эмнэлгийн төхөөрөмжийн импорт нэгдүгээр улиралд тусбүр 10.5 хувь болон 10.8 хувиар нэмэгджээ.

Гуравт. Гадаад худалдааны өсөлт хурдтай байна. Хятадын дотоодын зах зээл нь гадаад худалдааны хөгжлийн хүчтэй тулгуур хэвээр байна.
Дэлхийн хоёрдугаар том эдийн засгийн цогц болсны хувьд Хятадын гадаад худалдаа мөн л тогтвортой өсөлтөө батлан, олон улсын худалдааны нөхцөл байдал тогтворгүй байгаа энэ үед дэлхий нийтийн итгэлийг нэмэгдүүлж байна. Нэг бүс нэг зам олон улсын хамтын ажиллагааны II чуулга уулзалт удахгүй Бээжин хотод зохиогдох гэж байна. Хятадын олон улсын импортын II яармаг ч оны сүүлчээр зохион байгуулагдана. Эдгээр арга хэмжээ нь дэлхийн худалдааны хөгжилд илүү их боломжийг бүрдүүлэх бөгөөд Хятад улс дэлхийн худалдааны “Тогтворжуулагч”-ын үүргийг үргэлжлэн гүйцэтгэсээр байх болно.

Их уншсан

холбоотой мэдээ