Дэлхийн дунд сургуулийн сурагчдын “Хятад хэлний гүүр” XII тэмцээний МУ-ын бүс дэх эцсийн шатны шалгаруулалт боллоо

2019-04-14 10:40:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Дэлхийн дунд сургуулийн сурагчдын “Хятад хэлний гүүр” XII тэмцээний МУ-ын бүс дэх эцсийн шатны шалгаруулалт боллоо

Дэлхийн дунд сургуулийн сурагчдын “Хятад хэлний гүүр” XII тэмцээний МУ-ын бүс дэх эцсийн шатны шалгаруулалт 2019 оны 4-р сарын 13-ны үдээс хойно МУ-ын нийслэл Улаанбаатар хотын “Улаанбаатар чуулга”-д болж, энэ арга хэмжээг зохион байгуулагчаар БНХАУ-ын Күнзийн Төв Институт, гүйцэтгэгчээр МУИС-ийн Күнзийн институт, МУ-ын Хятад Хэлний Багш нарын Холбоо, дэмжигчээр Хятад-Монголын Соёл, Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Сан, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв зэрэг байгууллагууд тус тус ажилласан байна.

Дэлхийн дунд сургуулийн сурагчдын “Хятад хэлний гүүр” XII тэмцээний МУ-ын бүс дэх эцсийн шатны шалгаруулалт боллоо

БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, ЭСЯ-ны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн дарга Ли Вэй, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн дэд дарга н.Хасбагана, МУ дахь “Жүнхуа” Бизнес Холбооны дарга Ян Шяочи, Хятад-Монголын Соёл, Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Сангийн удирдах зөвлөлийн байнгын дэд дарга Ян Жи-юн, МУИС-ийн Күнзийн институтын Хятадын талын захирал Жү Жюньли, Монголын талын захирал М.Чимэдцэе, МУБИС-ийн Күнзийн институтын Хятадын талын захирал Бао Айдүн, МУБИС-ийн Боловсролын сургуулийн захирал Г.Цогзолмаа, МУ дахь хятад хэлний сайн дурын багш нарын алхах багш Юй Жяхуань болон МУ дахь “Дүн-ян” Бизнес Холбоо, “Юн Тун Чан” Группийн “Century Landmark” ХХК зэрэг Хятадын хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгжийн төлөөлөл, шалгаруулалтад оролцсон сурагчдын эцэг эхчүүл, холбогдох дунд сургуулиудын багш удирдлага нар жич Хятад Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид нийт 200 гаруй хүн уг арга хэмжээнд оролцов.

Дэлхийн дунд сургуулийн сурагчдын “Хятад хэлний гүүр” XII тэмцээний МУ-ын бүс дэх эцсийн шатны шалгаруулалт боллоо

Элчин сайд Шин Хаймин шалгаруулалтын арга хэмжээн дээр үг хэлэхдээ, юуны өмнө, дэлхийн дунд сургуулийн сурагчдын “Хятад хэлний гүүр” XII тэмцээний МУ-ын бүс дэх шалгаруулалтын арга хэмжээг амжилттай зохион байгуулсан байгууллага нэгж болон уг тэмцээнд өндөр амжилттай оролцсон сурагчдад хандан ЭСЯ-ны өмнөөс халуун баяр хүргэлээ.

Дэлхийн дунд сургуулийн сурагчдын “Хятад хэлний гүүр” XII тэмцээний МУ-ын бүс дэх эцсийн шатны шалгаруулалт боллоо

Дэлхийн дунд сургуулийн сурагчдын “Хятад хэлний гүүр” XII тэмцээний МУ-ын бүс дэх эцсийн шатны шалгаруулалт боллоо

Сүүлийн жилүүдэд, Хятад Монгол хоёр орны харилцаа олон салбарт эрчтэй хөгжиж байгаад баяртай байгаагаа тэрээр илэрхийлээд, “Нэг бүс нэг зам”-ын олон улсын дээд хэмжээний II чуулга уулзалт удахгүй Бээжин хотноо болох гэж байна. Хятад улсын “Нэг бүс нэг зам” санаачилга нь Хятад улсад төдийгүй, эргэн тойрны орнууд тэр тусмаа МУ-д хөгжлийн эрч хүч сэлбэж, үр өгөөжөө өгч байгааг тэмдэглээд, Хятад хэлийг цаашид шамдан сурч, Хятад Монгол хоёр орны найрамдал нөхөрлөл, хамтын хөгжил дэвшлийн ирээдүйн сайн сайхан үйлст хувь нэмрээ оруулахыг хүүхдүүдээс хүссэн байна.

Дэлхийн дунд сургуулийн сурагчдын “Хятад хэлний гүүр” XII тэмцээний МУ-ын бүс дэх эцсийн шатны шалгаруулалт боллоо

Дэлхийн дунд сургуулийн сурагчдын “Хятад хэлний гүүр” XII тэмцээний МУ-ын бүс дэх эцсийн шатны шалгаруулалт боллоо

МУ дахь хятад хэлний сургалт явуулдаг дунд сургуулиудын сурагчдын дундаас 3-р сарын 31-нд Улаанбаатар хотноо болсон дэлхийн дунд сургуулийн сурагчдын “Хятад хэлний гүүр” XII тэмцээний анхан шатны шалгаруулалтаар тунаж үлдсэн 15 сурагч эцсийн шатны энэ шалгаруулалтад оролцов.

Дэлхийн дунд сургуулийн сурагчдын “Хятад хэлний гүүр” XII тэмцээний МУ-ын бүс дэх эцсийн шатны шалгаруулалт боллоо

Дэлхийн дунд сургуулийн сурагчдын “Хятад хэлний гүүр” XII тэмцээний МУ-ын бүс дэх эцсийн шатны шалгаруулалт боллоо

Үүнд “Хишиг” дунд сургуулиас 4, “Үй Цай” дунд сургуулиас 2, Ерөнхий Боловсролын 23-р дунд сургуулиас 2, “Хүслийн Өргөө” дунд сургуулиас 2, Дархан-Уул аймгийн “Цай Хун” бүрэн дунд сургуулиас 3, “Хятад-Монголын найрамдал” сургуулиас 2 сурагч тус тус оролцсон болно.

Дэлхийн дунд сургуулийн сурагчдын “Хятад хэлний гүүр” XII тэмцээний МУ-ын бүс дэх эцсийн шатны шалгаруулалт боллоо

Дэлхийн дунд сургуулийн сурагчдын “Хятад хэлний гүүр” XII тэмцээний МУ-ын бүс дэх эцсийн шатны шалгаруулалт боллоо

Дэлхийн дунд сургуулийн сурагчдын “Хятад хэлний гүүр” XII тэмцээний МУ-ын бүс дэх эцсийн шатны шалгаруулалт боллоо

Шалгаруулалтад оролцсон сурагчид өөр өөрийн сонгон авсан дарааллын дагуу тайзнаа гарч, асуултанд хариулах, уран илтгэл хийх, дуу дуулах, бүжиг бүжиглэх, хөгжим хөгжимдөх, жүжиг тоглох, үшүгийн үзүүлбэр тоглолт хийх зэрэг олон хэлбэрээр ур авьяасаа сорьж өрсөлдсөн бөгөөд шүүгчдээс тэдний үзүүлбэр тоглолт бүрт нь оноо өгч, онооных нь нийлбэрийн дундаж дүнгээр эцсийн оноог тодорхойлох журмаар тэмцээн явагдаж, түүний дүнд 1-р байранд 2, 2-р байранд 2, 3-р байранд 4, шилдэг байранд 7 сурагч шалгаран, тус тус 1,000,000, 750,000, 500,000, 250,000 төгрөгийн шагнал болон үнэмлэх олгов. Үүнд 1-р байранд Ерөнхий Боловсролын 23-р дунд сургуулийн М.Тэнгис, “Хишиг” дунд сургуулийн Ч.Номин-Эрдэнэ шалгарснаас Ч.Номин-Эрдэнэ энэ оны 10-р сард Хятад улсад болох дэлхийн дунд сургуулиудын “Хятад хэлний гүүр” XII тэмцээнд МУ-ын дунд сургуулиудын сурагчдыг төлөөлөн оролцох ажээ.

Дэлхийн дунд сургуулийн сурагчдын “Хятад хэлний гүүр” XII тэмцээний МУ-ын бүс дэх эцсийн шатны шалгаруулалт боллоо

Дэлхийн дунд сургуулийн сурагчдын “Хятад хэлний гүүр” XII тэмцээний МУ-ын бүс дэх эцсийн шатны шалгаруулалт боллоо

Үүнээс гадна, энэ арга хэмжээний үеэр зохион байгуулагч тал дээр дурдсан сурагчид болон сургууль байгууллагуудын дундаас яриа илтгэлийн болон дуу бүжгийн хамгийн шилдэг ур авьяастнаар 2 сурагчийг, шилдэг зохион байгуулагчаар 3 сургуулийг, шилдэг жолоодогчоор 2 багшийг тус тус шалгаруулан шагнал, үнэмлэх олгож, мөн МУ-ын 2019 оны дунд сургуулиудын “Хятад хэлний гүүр” олимпиадын тэмцээнд шилдэг амжилттай оролцсон сурагчдад шагнал, үнэмлэх гардуулсан байна.

/сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв/

Их уншсан

холбоотой мэдээ