Бээжингийн олон улсын киноны IX наадам эхлэв

Уртнасан 2019-04-14 15:19:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Бээжингийн олон улсын киноны IX наадам эхлэв

4-р сарын 13-ны орой Үндэсний киноны товчооны удирдлагын дагуу ХТРТ, Бээжин хотын захиргаанаас зохион байгуулсан Бээжингийн олон улсын киноны IX наадам Үндэсний киноны дижитал найруулан бүтээх баазад эхлэв. ХКН-ын төв хорооны суртал ухуулгын газрын дэд сайд, ХТРТ-ийн захирал, Бээжингийн олон улсын киноны IX наадмын зохион байгуулах комиссын дарга Шэнь Хайшюн кино наадам эхэлснийг мэдэгдэв.

Бээжингийн олон улсын киноны IX наадам эхлэв


Энэ онд шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байгаа бөгөөд “Гэр ба орон” нь энэ удаагийн кино наадмын гол сэдэв байлаа. Хятад, Казахстан хамтран бүтээсэн Шянь Шинхайгийн үлгэрийг өгүүлсэн “Хөгжмийн зохиолч” киногоор кино наадмыг эхлүүлж, Шянь Шинхайгийн зохион бүтээсэн “Хатан голын дуулал” дууны тухай нарийн ширийн зүйлийг хүмүүст дахин харуулсан байна.

ХТРТ кино наадмын нээлт, хаалтын ёслолын ахуй талбай, кино үзвэрийн ордонд бүгдэд нь 5G дохио ажиллуулж, түүнчлэн ХТРТ-ийн 5G мэдээллийн хэрэгслийн лабораториор дамжин төв телевизийн мэдээллийн хөдөлгөөнт терминалаар өндөр үзүүлэлттэй дохиогоор шууд мэдээлсэн байна. ХТРТ-ийн “5G+4K+AI” шинэ стратегийн төлөвлөлт нь энэ удаагийн кино наадмыг мэдээлэхэд шинэ онцлог нэмсэн байна.

Бээжингийн олон улсын киноны IX наадам эхлэв

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ удаагийн кино наадмын гол өрсөлдөөний “Тянь Тань шагнал”-д 85 улс орон, бүс нутгийн 775 кино бүртгүүлэн оролцож байна. Кино наадмын үеэр мөн шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ойн киноны сэдэв форум, Энэтхэгийн киноны долоо хоног, Бээжингийн зах зээл дэх киноны бизнес, киноны үзэсгэлэн зэрэг 7 гол сэдэвт үйл ажиллагаа болон бусад 300 гаруй арга хэмжээ зохиох юм байна.

Бээжингийн олон улсын киноны IX наадам эхлэв

Бээжингийн олон улсын киноны IX наадам эхлэв

Их уншсан

холбоотой мэдээ