“Нэг бүс нэг зам” санаачилга дэлхийн эдийн засгийн хөгжлийг ахиулав

Уртнасан 2019-04-14 15:47:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

“Нэг бүс нэг зам” санаачилга дэлхийн эдийн засгийн хөгжлийг ахиулав

ОХУ-ын ерөнхийлөгчийн аж ахуйн нэгжийн эздийн эрх ашгийг хамгаалах бүрэн эрхт төлөөлөгч, Оросын алдарт улс төрч, эдийн засагч Борис Титов саяхан ХОУР-гийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа, “Нэг бүс нэг зам” санаачилга дэлхийн эдийн засаг улам өндөр түвшинд хөгжихийг ахиулсан юм. ОХУ-д Хятад улсын хөгжлийн туршлага шаардлагатай бөгөөд цаашид Хятад улстай идэвхтэй хамтран ажиллах ёстой юм гэжээ.

“Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны II форум энэ сарын 26-27-нд Бээжинд болох бөгөөд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин гол зочноор форумд оролцоно. Борис Титов хэлэхдээ, энэ удаагийн форум зохиогдох нь дэлхий нийт “Нэг бүс нэг зам” санаачилгын үр бүтэмжийг хамтдаа хуваалцахын бас нэгэн гэрчилгээ болно.“Миний үзэж байгаагаар, форум нь “Нэг бүс нэг зам” санаачилгын үр бүтэмжийг дахин нэг удаа гэрчлэх юм. Учир нь энэ санаачилга дэлхийн эдийн засаг улам өндөр түвшинд хөгжихийг ахиулсан юм. Хятад улс зөвхөн өөрийн орны эдийн засгийн хөгжлийг бодолхийлээгүй, харин дэлхий нийтэд анхаарлаа хандуулж, улс орон хоорондын түншийн харилцааны үндэс суурийн дагуу хамтдаа бизнесийн болон засгийн газар хоорондын хамтын ажиллагаа өрнүүлж, бусад орнуудад илүү олон хөрөнгө оруулалт авчирсныг харуулсан юм. Дэлхий хэмжээнд авч үзвэл энэ санаачилга, ялангуяа ОХУ зэрэг зам дагуу орнуудад бүгдэд нь маш чухал юм” гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ