Хятад, даяаршлын V чуулга уулзалт болов

2019-04-14 16:38:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

14-нд Бээжинд хотноо, Хятад, даяаршлын V чуулга уулзалт боллоо. Чуулганд оролцсон гадаад дотоодын төлөөлөгчид “Нээлттэй байхаа өргөтгөж, даяаршлын шинэ сорилтуудыг даван туулах” сэдвийн хүрээнд, даяаршлыг дэмжих, Хятадын үүрэг ролийн талаар санал бодлоо дэвшүүлсэн байна.

Худалдааны яамны тоо бүртгэлээс Хятадын Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн ерөнхий захирал Цүй Минмө иш татаж танилцуулахдаа, 2018 онд Хятад улс гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг 60 мянга 533 -ыг шинээр байгуулсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 69.8 хувиар өсөн нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалтыг бодит авч ашигласан хэмжээ гэхэд 134 тэрбум 970 сая ам. долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3 хувиар өсөн нэмэгджээ. Бүтэн жилийн бараа худалдааны импорт экспортын нийт хэмжээ түүхэн шинэ амжилт тогтоов гэжээ.

Тэрээр: 2018 онд зохион явуулсан Хятадын Олон улсын импортын анхны экспо, удалгүй болох“Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны IIдээд уулзалт, энэ оны хоёр чуулганаар баталсан гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль зэрэг нь гадаадын хөрөнгө оруулагчдын Хятадад хөрөнгө оруулах таатай орчныг бүрдүүлсэн юм. Энэ бүхэн нь дэлхий дахинд, Хятад улс үргэлжлэн нээлттэй байхаа өргөтгөх шийдвэр зоригийг харууллаа гэжээ.

Хятадын Худалдааны яамны дэд сайд асан Чэнь Жянь хэлэхдээ, Хятадын эхний 40 жилийн өөрчлөлт нээлт нь Хятад улс, олон улсын дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулсан явц юм. Хятад улс үргэлжлэн өөрчлөлт хийж, нээлттэй байхыг дэмжиж байгаа бөгөөд олон улсын зохицуулалт ч өөрчлөгдсөөр байна байна. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ