​Элчин сайд нар Нэг бүс нэг замын тухай хэлэлцэв

2019-04-15 10:22:41
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

14-нд Хятад улс ба даяаршлын V чуулга уулзалтын салбар уулзалтын үеэр олон улсын элчин сайд нар Нэг бүс нэг зам санаачилга, олон талт хамтын ажиллагаа зэрэг сэдвийн хүрээнд Нэг бүс нэг замын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

АНУ-аас НҮБ-д сууж байсан элчин сайд Нон.Терри Миллэр: Нэг бүс нэг зам санаачилга Хятад улсын гадаадад нээлттэй бодлогын нэг, Хятадын засгийн газар дэлхийн улс орнуудтай идэвхтэй хамтран ажиллах хүсэл эрмэлзлийг харуулж байна. Бид иймэрхүү бодлогыг дэмжинэ гэжээ.

Италиас БНХАУ-д суугаа элчин сайд Гиуссеп Федел Итали улс саяхан Нэг бүс нэг зам санаачилгад оролцсонтой холбогдуулан: Нэг бүс нэг зам санаачилга зөвхөн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний төсөл, дэд бүтцийн зам суваг төдий биш, харин мэдлэг боловсрол, эрдэм шинжилгээ, хүмүүнлэгийн солилцооны зам суваг юм. Нэг бүс нэг замын хүрээн дэх хамтын ажиллагаанд хоёр орны олон улсын үүрэг хариуцлагыг мөрдөнө гэжээ.

Гана улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Эдуард Боатенг: Нэг бүс нэг зам санаачилга Гана зэрэг улсуудын хөгжилд боломж бүрдүүлж өгсөн юм. Энэ санаачилга олон улсын хамтын ажиллагааны цонх, Гана улсыг дэлхий дахинтай нэгтгэх цонх юм гэжээ. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ