Гуанжөүгийн 125 дугаар яармаг болно

2019-04-15 10:53:49
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

14-нд Гуанжөүгийн экспорт импортын яармагийн хэвлэлийн төлөөлөгч, Хятадын гадаад худалдааны төвийн орлогч дарга Шюй Бин: Нэг бүс нэг зам дагуу орнууд Гуанжөүгийн экспорт импортын 125 дугаар яармагийн хамгийн том оролцогч бөгөөд зам дагуу 21 улс орон, бүс нутгийн 383 аж ахуйн нэгж оролцоно. Энэ нь импортын үзэсгэлэнгийн нийт оролцогчийн 60 хувийг эзэлж байна гэжээ.


Эх сурвалжид тэмдэглэснээр, Гуанжөүгийн экспорт импортын 125 дугаар яармагийн эхний ба гурав дахь шатанд импортын үзэсгэлэн гаргах бөгөөд үзэсгэлэнгийн нийт талбай 20 мянган ам дөрвөлжин метр, 6 бүс 1000 лангуутай, дэлхийн 38 улс орон бүс нутгийн 650 аж ахуйн нэгж оролцох юм.


Шюй Бин: Гуанжөүгийн яармаг Хятад ба Нэг бүс нэг зам дагуу орнуудын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг ахиулах чухал индэр юм. Сүүлийн жилүүдэд Нэг бүс нэг зам дагуу бүс нутгийн 80 мянга шахам хүн тус яармагт оролцож, нийт хүний 40 хувийг эзэлсэн. Шинэ бэлтгэн нийлүүлэгчид идэвхтэй оролцож, оролцох хүний тоо жил бүрийн дундаж өсөлтийн түвшнээс өндөр байна. Гуанжөүгийн экспорт импортын 125 дугаар яармаг Нэг бүс нэг зам санаачилгыг тууштай хэрэгжүүлж, хамтын ажиллагааны нөөцийг улам дайчлан, Хятад ба зам дагуу орон болон бүс нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг шинэ өндөрлөгт хүргэнэ гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ