Ши Жиньпин Чиүши сэтгүүлд өгүүлэл нийтлэв

2019-04-15 16:52:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин Чиүши сэтгүүлд өгүүлэл нийтлэв

4-р сарын 16-нд, Чиүши сэтгүүлийн 8 дахь дугаартаа ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпиний "Нэг улс орон, нэг үндэстэн сүг сүнсгүй байж болохгүй" хэмээх чухал өгүүллийг нийтэлжээ.

Ши Жиньпин Чиүши сэтгүүлд өгүүлэл нийтлэв

Өгүүлэлд: Нэг улс орон, нэг үндэстэн сүг сүнсгүй байж болохгүй. Соёл урлагийн салбарын ажилтан, гүн ухаан, нийгмийн шинжлэх ухааны эрдэм шинжилгээний ажилтнууд олон түмнийг сэхээрүүлэх, төлөвшүүлэх үүрэг хүлээж, соёл боловсрлоор хүмүүсийг хүмүүжүүлэх дархан үүрэгтэй гэжээ.

Ши Жиньпин Чиүши сэтгүүлд өгүүлэл нийтлэв

Өгүүлэлд мөн шинэ нөхцөл байдалд урлаг соёл, гүн ухаан, нийгмийн шинжлэх ухааны ажилд дөрвөн талт шаардлага тавьжээ. Нэгд, цаг үетэйгээ мөр зэрэгцэх, хоёрт, ард түмнээрээ төв болгох, гуравт, шилдэг бүтээлээ ард түмэндээ зориулах, дөрөвт, ариун журмаар цаг үеийн урсгалыг дагуулах хэрэгтэй гэжээ.

Н.Пүрэвжав


Их уншсан

холбоотой мэдээ