Европын орнуудтай хамтран ажиллахад бэлэн байна

2019-04-15 19:22:42
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ: 15-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лүкан Бээжинд болсон хэвлэлийн ээлжит бага хуралд, Хятадын тал Европын орнууд болон бусад талуудтай "Нэг бүс нэг зам"-ын хүрээн хамтран ажиллахад бэлэн байна гэв.

Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Европт айлчлал хийх үедээ Хятад, Европын хамтарсан мэдэгдэл, Хятад, Зүүн Европын 16 орны нийтэлсэн хамтын ажиллагааны хөтөлбөрт "Нэг бүс нэг зам" санаачилгыг Евразийн стратегитай холбох тухай дурдсан юм. Ойрын үед Европын холбооны байгууллага нэгж, гишүүн орнууд нэг бүс нэг замын төсөлд анхаарал хандуулж буй нь нэмэгдэж байна хэмээн шинжээчид үзэж байна.

Лүкан: Саяхан Зүүн Европын 16 орон, Грек зэрэг орон Хятад улстай "Нэг бүс нэг зам" төслийн хамтын ажиллагааны бичиг баримтад гарын үсэг зурж, мөн Итали, Люксенбург зэрэг Европын бусад орнууд ч Хятад улстай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ