Нэг бүс нэг зам дэлхийн эдийн засгийн хөгжлийг ахиулав

Уртнасан 2019-04-16 15:42:15
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ОХУ-ын ерөнхийлөгчийн Компанийн эздийн эрх ашгийг хамгаалах бүрэн эрхт төлөөлөгч, улс төрч, эдийн засагч Борис Титов саяхан ХОУР-гийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа: Нэг бүс нэг зам санаачилга дэлхийн эдийн засгийн өндөр түвшний хөгжлийг ахиулсан юм. ОХУ-д БНХАУ-ын хөгжлийн туршлага хэргтэй, цаашид Хятадтай идэвхтэй хамтран ажиллана гэжээ. Энэ тухай ХОУР-гоос ОХУ-д суугаа сэтгүүлч Ван Юй-Юний ирүүлсэн мэдээллийг хүргэе.

"Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II форум энэ сарын 26-27-нд Бээжинд болох бөгөөд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин гол зочноор оролцох юм. Титов: Энэ удаагийн форум Нэг бүс нэг зам санаачилгын үр дүнг дэлхий нийтээрээ хуваалцаж буйн бас нэгэн нотолгоо болно гэжээ.

"Миний үзэж байгаагаар энэ форум Нэг бүс нэг зам санаачилгын үр дүнг дахин нэг удаа харуулна. Учир нь энэ санаачилга дэлхийн эдийн засгийг улам өндөр түвшинд хөгжүүлсэн юм. Хятад улс зөвхөн өөрийн эдийн засгийг хөгжүүлэхийг зориогүй, харин дэлхий нийтэд анхаарал хандуулж, улс орон хоорондын түншийн харилцааны үндэс суурийн дагуу бизнесийн болон засгийн газар хоорондын хамтын ажиллагаа өрнүүлж, бусад орнуудад асар их хөрөнгө оруулалт татсан. Энэ санаачилгыг дэлхийн хэмжээнд авч үзвэл, ялангуяа ОХУ зэрэг зам дагуу орнуудад маш чухал юм.”

Титов: Нэг бүс нэг зам санаачилга зам дагуу орнуудын хамтын боломж, хөгжлийг ахиулсан төдийгүй эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагаагаар олон улсын хамтын нийгэмлэгийн асуудлыг зохицуулах талаар үлгэр жишээ, удирдан дагуулах үүрэг гүйцэтгэсэн юм. Жишээлбэл, олон улсын дүрвэгсдийн асуудлыг зохицуулах зэрэг болно гэжээ.

"Олон улсын дүрвэгсэд Европ тивд үй олноор ирсний шалтгаан нь тэдний орон нутаг дахь амьдралын түвшин доогуур байгаагаас үүдэлтэй. Харин Хятад улс тэдгээр орны эдийн засгийг хөгжүүлж байна. Нэг бүс нэг зам санаачилгын хамрах хүрээ өргөн. Жишээлбэл, Хятад, Кенийн хамтран бүтээн байгуулсан боомт орон нутагт маш олон ажлын байр бий болгож, улмаар Кениэс Европт очих дүрвэгсдийг сааруулсан юм. Олон улсын дүрвэгсдийн асуудлыг зохицуулахад хамгийн чухал нь дүрвэгсдийн эх үүсвэр газрын амьдрах, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг зохицуулах хэрэгтэй. Хятад бол дэлхийд хамгийн түрүүнд энэ талаар үйл ажиллагаа хэрэгжүүлсэн орон юм.”

Тэрэээр: Сүүлийн жилүүдэд Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, чөлөөт худалдааны бүс байгуулах зэрэг талаар тасралтгүй хөгжлөө. ОХУ ч хөрөнгө оруулалтын орчноо сайжруулж байна. Хятадын хөгжлийн туршлагаас ОХУ суралцах хэрэгтэй гэжээ. Титов Хятад улсын саяхан нийтэлсэн гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар ингэж ярьсан байна.

"Миний бодлоор Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль бол Хятад улс улам урагшлах чухал алхам юм. Гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалж, урьд байсан гадаадын хөрөнгө оруулалтыг үр ашигтай, тогтвортой болгох үүрэг гүйцэтгэсэн. Одоо дэлхийн эдийн засаг, хөрөнгө оруулалт удааширч байна. Хятад улс энэ байдлыг харж түргэхэн зорилтот арга хэмжээ авч, энэ хуулийн төслийг нийтлэн, Хятадад хөрөнгө оруулалт хийх эсэхдээ эргэлзэж буй гадаадын бизнес нэгжүүдэд ихээхэн итгэл найдвар өглөө. Хөрөнгө оруулалтын орчин, бодлогыг сайжруулах нь Хятадын эдийн засаг түргэн хөгжиж буйн гол шалтгааны нэг, харамсалтай нь ОХУ-д хөрөнгө оруулалтын ийм орчин дутагдаж байна."

Титов мөн ОХУ-ын Сполыпин эдийн засгийн өсөлтийн судалгааны хяналт удирдлагын комиссын дарга юм. Судалгааны газар нь ОХУ-ын үндэсний эдийн засгийн хөгжилд үнэлгээ өгдөг чухал байгууллагын нэг. 3-р сарын сүүлээр тус судалгааны газар Хятадын макро эдийн засгийн судалгааны газартай албан ёсоор хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Хоёр тал хамтран макро эдийн засгийн судалгаа хийж, бизнесийн болон хөрөнгө оруулалтын орчноо хуваалцан, жижиг дунд компанитай хамтын ажиллагааны төлөвлөгөө, туршлагаа солилцох юм. Хоёр тал мөн иж бүрэн үйл ажиллагаа явуулж, Нэг бүс нэг замыг хамтдаа бүтээн байгуулахыг нарийвчлан тайлбарлаж, Хятад, Орос хоёр орны суурь худалдааны хамтын ажиллагааг дэмжих болно.

Титов: Оросын тал Хятад улсын өөрчлөлт, нээлтийн 40 жилийн туршлагаас суралцаж, ирээдүйд Хятадтай эдийн засаг, худалдааны салбарын олон зүйлийн хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлнэ гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ