Ши Жиньпин Чүнчин хотод ажиллав

2019-04-16 15:45:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин Чүнчин хотод ажиллав

4-р сарын 15-нд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Чүнчин хотод ажиллажээ. Тэрээр онгоцноос буумагц галт тэрэг, дараа нь машинд сууж, Түжя үндэстний өөртөө засах Шыжү шяний Жүн-И шянгийн бага сургууль, Хуаши тосгоны тариачин айлаар орж, тариан талбайд очин, ядуурлаас ангижруулах ажлыг шалгаж, "Хоол хүнс, хувцас хунарт санаа зовохгүй, заавал эзэмших боловсрол, эм эмнэлгийн үндсэн баталгаа, орон сууцны аюулгүй байдлыг баталгаажуулах”-д гарч буй асуудлыг хэрхэн зохицуулж байгаатай танилцжээ.

Ши Жиньпин Чүнчин хотод ажиллав

Түжя үндэстний өөртөө засах Шыжү шянь Чүнчин хотын зүүн хэсэгт байдаг, тус хотын үндэсний зэрэглэлийн ядуурлаас ангижруулах цорын ганц шянь юм. 15-нд Ши Жиньпин дарга Түжя үндэстний өөртөө засах Шыжү шяний Жүн-И шяны бага сургуульд очиж, багш сурагчидтай уулзан, дотно яриа өрнүүлжээ.

Ши Жиньпин Чүнчин хотод ажиллав

Нэгэн багш тус сургуулийг төгсөж, их сургуулиа дүүргэсний дараа сургуульдаа эргэн ирж 17 жил ажилласныг сонсоод Ши Жиньпин дарга: Сайн байна, улам олон хүмүүс ядуу нутагт суурьшин багшилж, эх орон, нутаг усныхаа төлөө олон шилдэг боловсон хүчин бэлтгэхийг хүсэж байна. Энэ ажил чухал ач холбогдолтой юм гэжээ.

Ши Жиньпин Чүнчин хотод ажиллав

Жүн-И шянгийнн бага сургуулийн багш сурагчидтай уулзсаны дараа Ши Жиньпин дарга Жүн-И шянгийн Хуаши тосгоны Тань Дэнжөүгийнд очжээ. Тань Дэнжөү ноднин эхнэртэйгээ хоёулаа өвдсөний улмаас дахин ядуурсан юм. Тусламжийн бодлогын үр шимээр ядуурлаас дахин ангижирч, амьдралын үндсэн баталгаатай болжээ. Ши Жиньпин дарга түүнтэй орлого, зарлагыг тооцож: Амьдралын баталгааны мөнгө хэд вэ?, Газраа шилжүүлэн ашигласны хөлс хэд вэ?, Эмчилгээнд хэр зэрэг мөнгө зарцуулсан бэ?, Үүний хэдийг нь улсаас гаргасан бэ?, Хүүхдүүд нь жилд хэр их мөнгө өгч байна? зэргээр нарийн асууж: Танайх хоол хүнс, хувцас хунарын асуудлаа зохицуулсныг харлаа. Эм эмнэлэг, орон сууцны аюулгүй байдал баталгаатай болжээ. Намын бодлого ард олонд ашигтай бол жинхэнэ сайн бодлого юм гэжээ.

Ши Жиньпин Чүнчин хотод ажиллав

Ши Жиньпин Чүнчин хотод ажиллав

Ши Жиньпин Чүнчин хотод ажиллав

Ши Жиньпин Чүнчин хотод ажиллав

Ши Жиньпин Чүнчин хотод ажиллав

Их уншсан

холбоотой мэдээ