​Урлаг соёлын салбарт хамтран ажиллах өргөн боломж бий

2019-04-16 17:57:21
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Урлаг соёлын салбарт хамтран ажиллах өргөн боломж бий

4-р сарын 15-нд Бээжингийн Хэлний их сургуульд "Гадаад дотоодын кино урлагийн соёлын солилцоо, түүнийг дэлгэрүүлэх" асуудлаарх олон улсын II чуулган буюу шинжлэх ухаан технологи, соёлын өвийг хамгаалах форум боллоо. Тус форумыг Бээжингийн хэлний их сургуулийн Хятадын соёлыг орчуулж түгээх судалгааны төв, Хятадын Шинжлэх ухаан технологийн соёлыг түгээх аж үйлдвэрийн холбоо зэрэг байгууллага хамтран зохион байгуулж, кино соёл урлагийн салбарын олон улсын төлөөлөл оролцжээ.

Урлаг соёлын салбарт хамтран ажиллах өргөн боломж бий

Тус форум Олон улсын киноны соёлыг түгээн дэлгэрүүлж, кино уран бүтээлийг түгээх, солилцох дүрэм журам, эрэлт хэрэгцээг судлан, хамтран кино бүтээх, орчуулах, түгээн дэлгэрүүлэх салбарын мэргэжилтэн, холбогдох байгууллагыг оролцуулж, иргэдийн сэтгэлийг холбон, соёл иргэншлээсээ харилцан суралцаж, олон улсын кино уран бүтээл, түүнийг орчуулж түгээх замаар кино урлагийн байгууллагууд хоорондоо туршлага солилцон, хамтран ажиллахыг дэмжих зорилготой юм.

Урлаг соёлын салбарт хамтран ажиллах өргөн боломж бий

Кино уран бүтээл, соёл урлагийн салбарын хамтын ажиллагаа, шинжлэх ухаан технологи ба соёлын өвийг хамгаалах зэрэг асуудлаар гадаад дотоодын эрдэмтэн судлаачид санал бодлоо гүнзгий солилцлоо.

Урлаг соёлын салбарт хамтран ажиллах өргөн боломж бий

Хятадын Соёлыг гадаадад орчуулан танилцуулах судалгааны төвийн дарга, Бээжингийн хэлний их сургуулийн профессор Хуан Жүө-Юе Хятад улс кино уран бүтээлийн салбарт гадаадтай хамтран ажилласан сүүлийн жилүүдийн ололт амжилтаа танилцууллаа:

"Сүүлийн жилүүдэд Хятадын кино аж үйлдвэр хурдтай хөгжиж, тоо хэмжээ, чанар чансаа нь дээшилсэн төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байна. Хятадад бүтээсэн кино, олон ангит кино, баримтат кино Хятадын түүхийг дэлхий дахинд таниулах талаар улам чухал үүрэг гүйцэтгэдэг боллоо. Олон улсын соёлын солилцоог улам нэмэгдүүлэхийн тулд СTSS 2015 оноос дэлхийн 60 гаруй улс орон бүс нутгийн 260 гаруй эрдэмтэн судлаачдыг Хятадад урин айлчлуулж, бэлтгэл сургалтад хамруулан, санал бодлоо солилцож, туршлагаасаа суралцсаар ирлээ. Үүнийг зэрэгцээ гадаадад 1000 гаруй бүтээл танилцуулж, олон улсын кино уран бүтээлийн ажил хэрэгч найдвартай индэр байгуулсан юм. Энэ индрийн хүрээнд одоогоор кино орчуулгын 240 гаруй төсөл хэрэгжиж байна.”

Урлаг соёлын салбарт хамтран ажиллах өргөн боломж бий

Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн удирдах зөвлөлийн дарга Б.Энхмандах форумд илтгэл тавьж, Монгол, Хятад хоёр орны соёлын солилцоо, ялангуяа кино уран бүтээл, ном зохиолын орчуулгын талаар нэлээд их амжилт ахиц гаргасан хэмээн ярьж байлаа.

Урлаг соёлын салбарт хамтран ажиллах өргөн боломж бий

Монгол улсын кино найруулагч Мягмар манай сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа: Монгол улсын иргэд Хятадын олон ангит кино зэрэг уран бүтээлийг талархан хүлээн авч байна. Орчуулга их сайн. Хятад киноны нэг сайн тал нь амьдрал ахуйг үнэн бодитоор дүрсэлдэг. Монгол, Хятад хоёр орон кино уран бүтээлийн талаар хамтран ажиллах өргөн боломж бий гэжээ.

Соёлын салбарт шинэ технологийг уялдаатай ашиглах нь энэ удаагийн чуулга уулзалтаар авч хэлэлцсэн гол сэдвийн нэг юм.

Урлаг соёлын салбарт хамтран ажиллах өргөн боломж бий

"Сүүлийн жилүүдэд соёл шинжлэх ухаан хурдтай хөгжиж, тодорхой хэмжээнд уусан уялдаж байна. Соёлын салбарын хөгжил дэвшил шинжлэх ухаан технологийн хөгжилд шинэ шаардлага тавих боллоо. Кино бүтээх, сурталчлан дэлгэрүүлэх бүх явцад ийм хандлага ажиглагдаж байгаа юм."

Хятадын кино урлаг арилжааны болон уран сайхны чиглэлээр эрчимтэй хөгжиж байна.

Урлаг соёлын салбарт хамтран ажиллах өргөн боломж бий

Сарантуяа сурвалжлан мэдээлэв.

Их уншсан

холбоотой мэдээ