Хятадын эдийн засаг эрчтэй хөгжиж байна

2019-04-17 20:45:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

4-р сарын 17-нд, Хятадын үндэсний статистикийн газрын нийтэлсэн тоо баримтаас үзвэл, нэгдүгээр улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 21 их наяд 340 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 6.4 хувиар нэмэгдэж, өнгөрсөн оны 4-р улирлынхтай бараг тэнцсэн байна. Мөн үеийн ажил олголт, барааны үнэ, орлого зэрэг эдийн засгийн эргэлтийн гол үзүүлэлтүүд ч урьдчилсан төсөөллөөс дээгүүр гарчээ. Энэ нь Хятадын эдийн засгийн тогтвортой эхлэл тавигдаж, зах зээлд итгэл төрүүлээд зогсоогүй дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан зорилтыг биелүүлэхэд бат бөх суурь тавилаа. Оны эхний гурван сард Хятадын эдийн засгийн эргэлтийг ажиглавал 3 талт онцлогтой байна.

Юуны түрүүнд тогтвортой өсөлтөө хадгалж байна. Нэгдүгээр улиралд өсөлтийн хурд 6.4 хувьд хүрсэн нь засгийн газрын тогтоосон өсөлтийн хурд 6-6.5 хувийн хооронд байх зорилтын хүрээнд байж, ОУВС-гийн Хятадын эдийн засгийн өсөлт 6.3 хувьд хүрнэ гэсэн төсөөллөөс дээгүүр байна. Нэгдүгээр улиралд хот суурины 3.24 сая иргэнийг ажлаар хангаж, жилийн зорилтынхоо 29.5 хувийг биелүүлжээ. Оршин суугчдын хүн нэг бүрд ногдох орлого нь 6.8 хувиар нэмэгдэн юм. Улс орны эдийн засгийг тодорхойлох эдгээр үзүүлэлтээс үзвэл Хятадын эдийн засгийн өсөлт зохих хэмжээнд буурах эрсдэлийг даван туулж, тогтвортой сэргэж байгааг харуулж байна.

Хоёрдугаарт, эдийн засгийн бүтэц өөрчлөгдсөн. Өнөөдөр Хятадын эдийн засаг өндөр чанартай хөгжлийн замаар замнаж байгаа бөгөөд үүнд хамгийн чухал шалгуур бол бүтцийн өөрчлөлтийн хэмжээ, өөрөөр хэлбэл үгүй зүйлийг бий болгох явдал юм. Нэгдүгээр улиралд үйлчилгээний салбарын нэмүү өртөг ДНБ-ийн 57.3 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 0.6 нэгжээр нэмэгдсэн. Төв, баруун бүсийн аж үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын хурд зэрэг үзүүлэлт дундаж хэмжээнээс дээгүүр байна... Мөн үйлдвэрлэл, хэрэгцээ, бүс нутаг гэсэн гурван талаас авч үзвэл хангамж хэрэгцээний бүтцийн өөрчлөлт үр дүнд хүрч, эдийн засгийн бүтэц улам өөрчлөгдөн сайжирч байна.

Гуравдугаарт, зах зээлд төрөх итгэл нэмэгдэв. Хөрөнгө, зах зээлийн хувьд итгэл бол алтнаас үнэтэй. Нэгдүгээр улиралд Хятадын хэрэглэгчдийн итгэлийн индекс ноднин жилийн дөрөвдүгээр улирлаас 3.2 нэгжээр нэмэгдэж, гадаадын бизнес эрхлэгчид болон Хонконг, Макао, Тайвань бүс нутгийн бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжүүд 1.4 хувиар, бараа бүтээгдэхүүний экспорт, импортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 3.7 хувиар нэмэгдэж, юаниар тооцох шинээр олгосон зээл 5.81 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 952.6 тэрбум юаниар нэмэгдсэн юм. Эдгээр тоо баримт нь зах зээлийн эргэлт, хөрөнгө оруулалтын итгэл нэмэгдсэнийг харуулж байна.

Жилийн эхний эдийн засгийн эрч хүчтэй, чамлахааргүй үр дүн олон эерэг дохио өглөө. Дараагийн шатанд Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч буй, гаднын тодорхой бус байдал нэмэгдэж буй, дотоодын бүтцэд зөрчил ихтэй байгаа зэрэг эрсдэлийг үргэлжлүүлэн даван туулж, эдийн засгийн өсөлтийг тохиромжтой хэмжээнд барьж, Хятадын эдийн засгийн энэхүү томоохон хөлөг онгоцыг тогтвортой ахиулахад хувь нэмэр оруулах юм.

Их уншсан

холбоотой мэдээ