Нэг бүс нэг зам хамтын ажиллагаа хоёр орныг дайчлах гол хүчин болно

2019-04-18 11:18:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Нэг бүс нэг зам хамтын ажиллагаа хоёр орныг дайчлах гол хүчин болно

Орон нутгийн цагаар, 4-р сарын 17-нд,Хятадаас Их Британид суугаа элчин сайд Лю Шяомин Их Британийн хэвлэлд өгүүлэл нийтэлж, XXI зууны хоёрдахь10 жилд, Нэг бүс нэг зам бүтээн байгуулалт Хятад, Их Британийн хамтын ажиллагааг дайчлах гол хүчин болно гэжээ.  

Өгүүлэлд: Хятад, Их Британийн хамтын ажиллагаанд гурван онцлог шинж бий. Нэгд, бодлогын хэлхээ холбоо эрчимжсэн. Их Британийн засгийн газар Нэг бүс нэг замын тусгай элч томилж, мэргэжилтнүүдийн зөвлөл байгуулан, Нэг бүс нэг зам олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтын зөвлөгөөний комиссын холбогдох ажилд идэвхтэй оролцож ирлээ. Хятад, Их Британийн холбогдох байгууллагууд "Нэг бүс нэг замын ногоон хөрөнгө оруулалтын зарчим"-ыг хамтран гаргаж, Нэг бүс нэг зам хөрөнгө оруулалтын ногоон хөгжлийг дэмжиж байна. Хоёрт, санхүүгийн хамтын ажиллагаа хэрэгжсэн. 2018 онд Хятад, Их Британийн худалдаа анх удаа 80 тэрбум ам.долларт хүрч, хоёр талын хөрөнгө оруулалт байнга өсөн нэмэгдэж, Хятадаас Их Британидхийсэн шууд хөрөнгө оруулалт 2017 оны мөн үеэс 14 хувиар нэмэгдсэн. Гуравт, хүмүүнлэгийн солилцоо бэхэжсэн. Хоёр орныиргэдийн солилцоо жилд давхацсан тоогоор 1.5 саяд хүрч, Их Британид сурч буй Хятадын оюутны тоо нэмэгдээд 190 мянгад хүрсэн бол Их Британийн 10 мянган оюутан Хятадад суралцаж байна. 2018 онд, Их Британи, Хятад чиглэлийн агаарын найман шугамыг шинээр нэмж ажиллуулснаар, хоёр орны хооронд долоо хоногт бүрд 168 удаа нислэг хийх болжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ