Тактикийн удирдлагатай зэвсэг хөөргөв

2019-04-18 11:24:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

18-нд Солонгосын төв мэдээлэх агентлагийн мэдээлснээр, 17-нд БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жон Ун Батлан хамгаалахын шинжлэх ухааны хүрээлэнгийн тактикийн удирдлагатай зэвсэг хөөргөх үйл ажиллагаатай танилцаж, газар дээр нь командалжээ. Хөөргөх үйл явцад тус зэвсгийн технологийн заалтууд нотлогдон, үүнд Ким Жон Ун сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ шинэ зэвсгийн онцлог нь нислэгийн удирдлагын өвөрмөц арга хэлбэр, довтолгооны асар их хүчтэй тоноглол тээх явдал юм. Янз бүрийн объект руу довтлох арга хэлбэрээр хийсэн тус үйл ажиллагаа зэвсгийн дохионы төлөвлөлтийн олон заалтыг бүрмөсөн нотолжээ. Гэвч зэвсгийн бодит нэр ба хэлбэрийг мэдээлэлд дурдаагүй юм.

Ким Жон Ун: Хөөргөх үйл ажиллагаа амжилттай болсон нь БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын батлан хамгаалахын шинжлэх ухаан, технологийг чухалчлан үзэх бодлогын зүй ёсны чанар, бие даасан батлан хамгаалах үйлдвэрлэлийн хүчнийг үзүүлж, энэхүү зэвсгийн системийг бүрдүүлэх нь цэрэг армийн байлдах хүчин чадлыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтойг харуулж байна хэмээн онцолжээ.

Их уншсан

холбоотой мэдээ