Ким Жон Ун ардын армитай танилцав

2019-04-18 11:24:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ким Жон Ун ардын армитай танилцав

17-нд, БНАСАУ-ын Төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, 16-нд БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жон Ун тус улсын ардын армийн агаарын нисэх хүчин, батлан хамгаалахын нисэх хүчнийг шалгаж, армийн хүчний нисгэгчдийн сургалтыг командалжээ.

Ким Жон Ун ардын армитай танилцав

Эх сурвалжийн мэдээлснээр, Ким Жон Ун мөн өдөр агаарын нисэх хүчин, батлан хамгаалахын нисэх хүчний 1017-р ангид гэнэтийн шалгалт хийсэн байна. Тэрээр: Агаарын нисэх хүчин, батлан хамгаалалтын нисэх хүчний байлдаанд урьдчилсан хөтөлбөр гэж байдаггүй учир армийн хүчний өдөр тутмын сургалтын байдлыг байнга шалгах нь чухал юм гэжээ.

Ким Жон Ун байлдааны нисэх онгоц агаарт илүү бэрхшээлтэй сургалт хийхийг тушаасан байна. Сургалттай танилцсаны дараа тэрээр, нисэгчдийг олон төрлийн бэлтгэл ажлаа сайтар хийсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд: Нийслэлийн батлан хамгаалах нисэх хүчний үүргээ биелүүлэх найдвартай нисэх хүчинтэй байгаадаа тун таатай байна гэжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ