Хятадын хоёр уулыг дэлхийн геопаркт бүртгэж авав

2019-04-18 15:14:05
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

17-нд ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлийн 206-р хурлаар Аньхүй мужийн Жюхуашань уулын геопарк, Шаньдүн Имэншань уулын геопаркийг ЮНЕСКО-гийн дэлхийн геопаркт албан ёсоор бүртгэж авлаа.

Өнөөгийн байдлаар Дэлхийн геопаркт нийт 147 газар бүртгэлтэй байгаагийн 39 нь Хятадад бий.

Аньхүй мужийн Жюхуашань уулын геопарк 139.7 ам дөрвөлжин км талбайтай, боржингийн хагарал, боржингийн болор зэргээрээ онцлогтой, умард дэд халуун бүсийн ургамлын бүрхэвч, буддын шашны соёлын үзэмжээрээ алдартай юм.

Жюхуашань уул 71 оргилтой, ноён оргил нь 1344.4 метр өндөр, 176 баг, 633төрлийн нийт 1463 зүйлийн ургамалтай билээ.

Их уншсан

холбоотой мэдээ