Хятад, Бахрейн харилцан баярын цахилгаан илгээв

Алтаннавч 2019-04-18 15:17:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 4-р сарын 18-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бахрейны хаан Хамадад баярын цахилгаан илгээж хоёр орон дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэлээ.

Ши Жиньпин баярын цахилгаандаа: Хятад, Бахрейн дипломат харилцаа тогтоосон 30 жилийн турш хоёр орон харилцан бие биенээ хүндэтгэж, харилцан дэмжиж, гүн гүнзгий нөхөрлөсөн, хоёр талын харилцаа тогтвортой хөгжиж, олон салбар дахь хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрлээ. Хятад, Бахрейны харилцааг би ихэд чухалчилдаг. Хятад, Бахрейн дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой, Нэг бүс нэг замын төслийн дагуу хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хоёр орон, хоёр орны ард иргэдэд үр шимийг нь хүртээхэд бэлэн байна гэжээ.

Хамад баярын цахилгаандаа: Бахрейны тал хоёр орны найрамдал, олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг чухалчилж, Бахрейн, Хятадын харилцааг эрчимжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллана. Хятадын ард түмэнд илүү их амжилт хүсье гэжээ.

Мөн өдөр төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, Бахрейны ерөнхий сайд Халифа нар мөн харилцан баярын цахилгаан илгээжээ. Ли Кэчян баярын цахилгаандаа: Хятад улс Бахрейны талтай Нэг бүс нэг замын хүрээнд ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр талт харилцаагаа хөгжүүлэхийг хүсэж байна гэсэн бол Халифа: Хятадын талтай хамт Бахрейн, Хятадын хоёр талт харилцааг шат ахиулахыг хүсэж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ