Иранд тавьсан АНУ-ын хоригийг буруушаав

2019-04-18 15:17:47
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 17-нд Туркийн ГХ-ны сайд Мевлют Чавушоглу Иранд тавьсан АНУ-ын хориг арга хэмжээг шүүмжилж, Туркийн тал Ирантай худалдааны хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ гэжээ.

Тэрээр мөн өдөр Анкара хотноо Туркт айлчилж буй Ираны ГХ-ны сайд Зарифтай уулзсан юм. Уулзалтын дараах хамтарсан хэвлэлийн бага хуралд Мевлют Чавушоглу Иранд тавьсан АНУ-ын эдийн засгийн хориг “буруу бөгөөд ямар ч үр дүнгүй ажил юм”. Турк, Иран хоёр тал Америкийн хоригийг тойрч гарах механизмыг эрэлхийлж байна гэжээ.

Тэрээр мөн Америкийн тал Ираны Исламын хувьсгалт гвардыг террорист байгууллага хэмээн зарласныг шүүмжилж: Америкийн энэ үйлдэл маш буруу, олон улсын систем, олон улсын эрх зүйн зохицуулалтад ноцтой хохирол учруулж, бүс нутгийн тогтвортой байдал, эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж байна гэжээ.

Зариф Сири дэх айлчлалаа дуусгаад Туркт айлчилж байна.

Их уншсан

холбоотой мэдээ