Зөвлөхүүдийн судлан ярилцах семинар болов

Уртнасан 2019-04-18 15:45:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

4-р сарын 16-нд Германы Кильд "Дэлхийн засаглал: Өөрчлөлттэй дэлхий дэх олон улсын сорилт ба олон улсын арга төсөл" зөвлөхүүдийн семинар Германы Киль хотод болов. Хурлыг Хятадын НШУА, Килийн дэлхийн эдийн засгийн хүрээлэн хамтран зохион байгуулж, Хятад, Германы 40 шахам зөвлөх мэргэжилтэн, олон улсын сорилтыг зохицуулахадХятад, Герман гүйцэтгэх үүрэг, шинжлэх ухаан, инновац, Нэг бүс нэг зам, глобал засаглал зэрэг сэдвээр ярилцсан байна. Хятадын НШУА-ийн захирал Шие Фужань, Килийн дэлхийн эдийн засгийн хүрээлэнгийн захирал Габриэль Фельбермайр зэрэг мэргэжилтнүүд оролцжээ. Энэ тухай ХОУР-гоос Германд суугаа сэтгүүлч Шюй Дүө мэдээлж байна.

Хятадын НШУА-ийн захирал Шие Фужань тус семинарт хэлсэн үгэндээ: Одоо мэдээллийн технологиор тэргүүлсэн шинэ ээлжийн шинжлэх ухаан технологийн инновац, шинэ аж үйлдвэрийн хувьсгал өрнүүлж, хиймэл оюун ухаан, их өгөгдөл, био шинжлэх ухаан технологи, шинэ ээлжийн эрчим хүчний технологи, аж үйлдвэрлэлийн интернет сүлжээ, 5G зэрэг гол голтехнологид хурдан ахиц гарч, дэлхий нийт шинэ аж үйлдвэрийн хувьсгалын эринд орж байна. Шинэ аж үйлдвэрийн хувьсгалын боломж, сорилтод хандан, Хятад, Герман хоёр тал хариуцлагатай их гүрний хувьд, тус тусын давуу талдаа үндэслэн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, олон улсын асуудлыг зохицуулахад улам их хувь нэмэр оруулж болно гэжээ. Тэрээр:

"Дижитал эдийн засаг, хиймэл оюун ухаан зэрэг салбарт, Хятад, Герман хоёр орон аль аль нь технологийн хүчирхэг чадвартай юм. Герман улс суурь судалгаагаар илүү, харин Хятад улс асар том хэрэглээний зах зээлтэй юм. Одоо, Хятад улс 5G, хиймэл оюун ухаан, аж үйлдвэрийн интернет сүлжээ, зүйлсийн интернет зэрэг шинэ хэлбэрийн суурь тоног төхөөрөмжийн бүтээн байгуулалтыг идэвхтэй ахиулж байна. Германы компаниуд энэ салбарт дэлхийд тэргүүлэх технологи, бүтээгдэхүүнтэй учраасХятад улсын эдгээр салбар дахь бүтээн байгуулалтад гүнзгий оролцож, Хятадын компаниудтай хамт Хятадын эдийн засгийн өсөлтийг ахиулах чадвартай.”

Килийн дэлхийн эдийн засгийн хүрээлэнгийн эдийн засагч Рольф Лангхаммер: Хятад, Европын холбооны хооронд Хятад, Европын хөрөнгө оруулалтын гэрээний тухай хэлэлцээ 6 жил шахам үргэлжилж байна. Саяхан Хятадын ерөнхий сайд Ли Кэчян Европт айлчлах үеэр, Хятад, Европ "Хятад, Европын холбооны удирдагчдын XXI уулзалтын хамтарсан мэдэгдэл" нийтэлж, Хятад, Европ хамтын ажиллагаагаа өргөжүүлэх идэвхтэй дохио уламжилсан юм гэжээ.

"Мэдэгдэлд хоёр тал, хэлэлцээний явцад, ялангуяа хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгох талаар, шийдвэрлэх ахиц гаргаж, 2020 онд Хятад, Европын хөрөнгө оруулалтын өндөр түвшний гэрээ байгуулахад боломж бүрдүүлэхийг амласан. Энэ бол маш сайхан мэдээ. Бидэнд эдгээр гэрээ шаардлагатай. Хятад улс хойшид олон улсын худалдаанд чухал байр суурьтай болно. Шинжлэх ухаан технологи, дижиталжуулах үйл явц, инновац зэрэг нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал юм. Иймээс гэрээнд, Хятад, Европ хоёр тал эдгээр асуудалд тодорхой заах нь маш чухал юм. Хэрэв, Хятад, Европын хөрөнгө оруулалтын гэрээ эцсийн шатанд тохиролцож чадвал, Хятад, Европын хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээх болно.”

Килийн дэлхийн эдийн засгийн хүрээлэнгийн эдийн засгийн мэргэжилтэн Маттхиас Люке: Дэлхийн дүрвэгсдийн асуудал олон улсын аюулгүй байдал,тогтвортой байдалд сорилт боллоо. Дүрвэгсдийн асуудал бол урт хугацааны үйл хэрэг юм. Дүрвэгсдийг хүлээн авсан орнуудын ихэнх нь Нэг бүс нэг зам дагуу орнууд. Хятад улсын дурдсан Нэг бүс нэг зам санаачилга эдгээр орнуудад дүрвэгсдийг төвхнүүлэн байршуулах, орон нутгийн иргэдийн амьдралын түвшнийг сайжруулахад тус болж, идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэжээ.

"Нэг бүс нэг зам санаачилга зам дагуу улс орнуудын хөгжлийг ахиулна. Маш олон дүрвэгсэд очсон орондоо урт хугацаагаар амьдрах бөгөөд тэдгээр орон дэд бүтцийн бүтээн байгуулалтаар дамжин дүрвэгсдийн амьдралын хэрэгцээ, шаардлагыг хангана. Жишээлбэл тэд сургуульд сурч боловсрол эзэмших шаардлагатай. Тэдний амьдралд ус, цахилгаан хэрэгцээтэй. Харин Нэг бүс нэг зам санаачилга эдгээр орны эдийн засгийн хөгжлийг ахиулж, дүрвэгсдийг зохицуулах, орон нутгийн иргэдийн амьдралын түвшнийг сайжруулах талаар идэвхтэй үүрэг гүйцэтгэх болно.”

Их уншсан

холбоотой мэдээ