Санхүүжилт хийх улс төрийн хүсэл эрмэлзлээ дээшлүүлэхийг хүсэв

2019-04-18 16:10:18
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

17-нд, Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Ма Жаошүй олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс хөгжлийн санхүүжилтийн талаарх улс төрийн хүсэл эрмэлзлээ нэмэгдүүлэхийг уриалж, хөгжлийн санхүүжилт бол 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол эх үүсвэр хэмээн онцолжээ.
Тэрээр мөн өдөр НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудлаарх зөвлөлийн Хөгжлийн санхүүжилтийн IV форумд: Хөгжлийн санхүүжилтийн улс төрийн хүсэл эрмэлзлийг дээшлүүлж, Өмнөд Умардын хамтын ажиллагааны зам суваг, хариуцлагын нийтлэг хэрнээ ялгаатай зарчмыг баримтлах ёстой гэжээ.
Ма Жаошүй: Нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засгийг хамтдаа байгуулах ёстой. Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бий болгож, хамтдаа зөвшилцөн, хамтран байгуулж, хуваалцах үзэл баримтлалыг хэрэгжүүлж, олон талт үзэл, ДХБ-аар төв болгосон олон талт худалдааны системийг хамгаалан, ганц талт үзэл, худалдааг ивээх үзлийг эсэргүүцэж, дэлхийн эдийн засгийн засаглалыг сайжруулж, хөгжиж буй орнуудад хөгжлийн таатай орчин бий болгох ёстой хэмээн онцоллоо. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ