Төсвийн хөрөнгө оруулалтын 80 хувь нь хэрэгжиж эхэлжээ

2019-04-18 17:00:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

18-нд Бээжин хотноо Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны хэвлэлийн төлөөлөгч: Энэ оны эхний улиралд Хятадын эдийн засаг тогтвортой хөгжиж, идэвхтэй хүчин зүйл нэмэгдэж байна. Хөгжлийн хөдөлгөх хүч эрчимжиж, бодлого зохицуулалт үр дүнтэй, зах зээлийн итгэл нэмэгдэж байгаа зэргээс үзвэл энэ оны нийгэм эдийн засгийн хөгжлийн зорилтоо биелүүлэхэд асуудалгүй гэжээ.

Албан ёсны тоо баримтаас үзвэл, эхний улиралд Хятадын ДНБ-ий хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 6.4 хувиар өсөж, ажлын байр, барааны үнэ, төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөц зэрэг макро эдийн засгийн гол гол үзүүлэлт хэвийн, ялангуяа 3-р сард эдийн засгийн гол гол үзүүлэлт эрчтэй сэргэн, зах зээлийн урьдчилсан тооцооллоос давсан байна.

Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны хэвлэлийн төлөөлөгч Юань Да: Эхний улиралд жилийн төсвийн хөрөнгө оруулалтын 80 хувь нь хэрэгжиж эхлэн, гол төслүүдийн санхүүгийн хэрэгцээг баталгаажуулж, оны эдийн засаг тогтвортой эхлэхэд ач холбогдолтой болсон гэжээ. Энэ жил төсвийн хөрөнгө оруулалтын төсөл нийт 577.6 тэрбум юань хүрч, өнгөрсөн оныхоос 40 саяар нэмэгджээ.

Их уншсан

холбоотой мэдээ