Африк дахь нэг бүс нэг замын төсөл амжилттай хэрэгжиж байна

2019-04-18 20:08:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ: 18-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан хэвлэлийн ээлжит бага хуралд хэлэхдээ, одоогийн байдлаар Африкийн холбооны зөвлөл болон Африкийн 37 орон Хятадын талтай "Нэг бүс нэг зам" хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зураад байна. Хятад, Африк "Нэг бүс нэг зам"-ын хүрээнд хамтын ажиллагааны томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд зарим салбарт амжилттай төсөл хэрэгжүүлээд байна гэжээ.

Ойрд НҮБ-ын Африкийн эдийн засаг хариуцсан зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Сүн Вэй ярилцлага өгөхдөө, Нэг бүс нэг зам санаачилга нь Африкийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг урагшлуулж, Африкт ажлын боломж олгоно гэжээ. Үүнтэй холбогдуулан Лү Кан: "Нэг бүс нэг зам" санаачилгын хэтийн зорилго, хамтын ажиллагааны цар хүрээ нь Африкийн орнуудын "2063 оны хөтөлбөр"-ийг дэмжин, хөгжил цэцэглэлтийг биелүүлэх чиглэл болон чухал салбартай зорилт нийлж байна. Нэг бүс нэг зам санаачилгын хамтын ажиллагааны үзэл баримтлал, ялангуяа хамтран зөвшилцөн, хамтран бүтээн байгуулж, хамтдаа хөгжлийн үр өгөөжөө хуваалцах зарчим нь Хятад, Африкийн харилцаа, хамтын ажиллагааны үндсэн мөн чанартай яв цав нийлж байна гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ