Украинд нефть экспортлохыг хориглов

Д.Хүчитбаатар 2019-04-19 10:17:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

18-нд ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев Украинд нефть болон нефтийн бүтээгдэхүүн экспортлохыг хориглох тухай засгийн газрын тогтоолд гарын үсэг зуржээ.

Тогтоолд, ОХУ Украинд нефть болон нефтийн бүтээгдэхүүн экспортлохыгхатуу хориглох бөгөөд энэ оны 6-р сарын 1-нээс эхлэн зөвхөн Эдийн засгийн хөгжлийн яамны зөвшөөрөлтэй нөхцөлд нефть болон нефтийн бүтээгдэхүүн, нүүрс зэргийг зохих хэмжээнд Украинд экспортолж болно. Тогтоол нийтэлсэн өдрөөсөө хүчин төгөлдөр болно гэжээ.

Мөн өдөр Медведев хэвлэлд өгсөн ярилцлагадаа: Украинд нефть, нефтийн бүтээгдэхүүн экспортлохыг хориглохоос гадна тус улсаас машин механизм, хөнгөн аж үйлдвэр, үнэт металлын боловсруулсан бүтээгдэхүүн импортлохыг ч хориглоно гэжээ.

Оросын хэвлэлийн сүүлийн үеийн мэдээллээр, ОХУ-ын засгийн газрын энэ шийдвэр ОХУ-аас импортлох бараа бүтээгдэхүүнд тавих хоригийн жагсаалтаа нэмэгдүүлэхээр Украины засгийн газар шийдвэрлэсний хариубайж таарна.

Их уншсан

холбоотой мэдээ