Солонгосын хойгийн асуудлаар уулзалт хийв

2019-04-19 10:41:21
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 18-нд ОХУ-ын ГХЯ-ны сайд мэдэгдэл нийтэлж, мөн өдөр ОХУ-ын ГХЯ-ны дэд сайд Игорь Моргулов ОХУ-д айлчилж буй БНАСАУ-ын талаарх бодлого хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Бигунтай Солонгосын хойгийн асуудлаар уулзалт хийсэн байна. Хоёр тал Солонгосын хойгийн асуудлыг улс төр, гадаад харилцааны аргаар аль болох түргэн шийдэхийн тулд талуудтай үргэлжлэн хамтран ажиллахаа илэрхийлсэн гэжээ.

Мөн өдөр АНУ-аас ОХУ-д суугаа элчин сайдын яам мэдэгдэл нийтэлж, Бигун, Моргулов нар уулзах үеэр АНУ, ОХУ хоёр орны БНАСАУ хоорондын хоёр талт харилцаатай холбоотой асуудлаар ярилцсан байна гэжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Путин, БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жон Ун нар энэ оны 4-р сарын эцсээр уулзана гэж 18-нд Кремлийн сайт мэдэгдсэн юм.





Их уншсан

холбоотой мэдээ