Францтай хамтран ажиллахаа зогсоох шийдвэр гаргав

Алтаннавч 2019-04-19 10:46:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Францын засгийн газар Ливийн зүүн хэсгийн "Үндэсний арми"-ийн зэвсэгт хүчнийг дэмжиж байгаа тул Үндэстний эв нэгдлийн засгийн газар Францтай хамтран ажиллахаа зогсоох шийдвэр гаргасан гэж 18-нд Ливийн Үндэстний эв нэгдлийн засгийн газрын Дотоод хэргийн яам мэдэгдлээ.

Мэдэгдэлд: Францын засгийн газар Ливийн нийслэл Триполи руу довтолж буй Хафтарын удирдсан "Үндэсний арми"-ийг дэмждэг тул Үндэстний эв нэгдлийн засгийн газар Францтай хоёр талын аюулгүй байдал, сургалт симнарын хамтын ажиллагаагаа зогсоох шийдвэр гаргасан гэжээ.

Францын засгийн газар энэ шүүмжлэлийг үгүйсгэж, Үндэстний эв нэгдлийн засгийн газрыг дэмжих Францын байр суурь өөрчлөгдөөгүй гэж мэдэгдсэн тухай эх сурвалж тэмдэглэсэн байна.

Энэ сарын 4-нд Ливийн зүүн хэсгийг хяналтдаа авч байгаа "Үндэсний арми" Триполийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж, тус хотыг хяналтдаа авч байгаа Үндэстний эв нэгдлийн засгийн газартай дайн үүсгэсэн юм. НҮБ-ын холбогдох агентлагуудын статистик мэдээнээс үзвэл, тус дайнд 200 гаруй хүн амиа алдаж, 900 гаруй хүн шархдан, олон мянган хүнийг дайны бүсээс албадан нүүлгэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ