Мөнгө угаахтай тэмцэх ажлыг өндрөөр үнэлэв

Алтаннавч 2019-04-19 11:30:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын Ардын банкнаас сэтгүүлчийн мэдээлснээр, саяхан Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу FATF тайлан гаргаж, сүүлийн жилүүдэд Хятад улс мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр ахиц дэвшил гаргасныг хүлээн зөвшөөрч, Хятад улсын мөнгө угаахтай тэмцэх системийн үндэс суурь сайтай байна гэж үзсэн байна.  

FATF бол засгийн газар хоорондын мөнгө угаахын эсрэг, терроризмын санхүүжилтийн эсрэг олон улсын хамгийн нэр нөлөөтэй байгууллага юм. 2007 онд Хятад улс тус байгууллагын албан ёсны гишүүн болжээ. 2018 онд FATF, ОУВС-гаар удирдуулсан олон улсын үнэлгээний багбүрдүүлж, Хятад улсад нэг жилийн хугацаатай үнэлгээ хийлгэсэн юм. 2019 оны 2-р сард, FATF-ийн ХХХ удаагийн II бүгд хурлаар "Мөнгө угаах ба терроризмынсанхүүжилтийн эсрэг Хятадын арга хэмжээний тухай үнэлгээний тайлан"-г баталсан байна.
Тайланд: Хятад улс мөнгө угаах эрсдэлийн үнэлгээний олон шаттай тогтолцоо байгуулж, мөнгө угаахтай тэмцэх үндэсний стратегийн бодлого боловсруулж хэрэгжүүлсэн.Банк санхүүгийн салбарт мөнгө угаахтай тэмцэх ажилд ахиц гарч, авилга, хууль бус хөрөнгө босголт, мансууруулах бодис худалдаалах зэрэг талаар илэрхий үр дүнтэй ажилласан гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ