Интернет холбооны салбар хөгжлийн их ирээдүйтэй

2019-04-19 11:43:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Гурван жилийн өмнө буюу 2016 оны 4-р сарын 19-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин интернетийн аюулгүй байдал, мэдээ мэдээллийн салбарыг хөгжүүлэх ажлын хурлыг даргалан үг хэлж, интернетийн орчин, гол технологи зэрэгт анхаарлаа хандуулж, Хятад улсын интернетийн хүчирхэг гүрнийг бүтээн байгуулж, мэдээлэл холбооны салбарын хөгжлийг ахиулах чиг хандлагыг тодорхойлсон билээ.

Хятад улс интернетийн салбарыг хөгжүүлэх өргөн боломжтой

"Интернет+" үйл ажиллагааны төлөвлөгөө хэрэгжихийг дагалдан ДНБ дэх мэдээлэл холбооны салбарын гүйцэтгэх үүрэг улам нэмэгдэж байна.

Ши Жиньпин: Хятад улс мэдээлэл холбооны дэд бүтцийн бүтээн байгуулалтаа эрчимжүүлж, интернет ба бодит эдийн засаг хоорондын уялдаа нэгдлийг ахиулж, мэдээлэл холбоогоор технологи, хөрөнгө мөнгө, боловсрон хүчин, ложистик зэрэг олон салбарын хөгжлийг дайчлан, эдийн засгийн хөгжлийн арга хэлбэрийг өөрчилж, бүтцийн тохируулга хийхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэх хэрэгтэй гэжээ.

Хятад иргэд интернетэд санал бодлоо илэрхийлэх нь нэмэгджээ

Хятад улс 829 сая интернет хэрэглэгчидтэй, хүмүүс интернетэд санал бодлоо илэрхийлэх нь нэмэгдсээр байгаа тул интернет ашиглагчид ба эрх баригчдын харилцааг зохицуулах нь чухал асуудал болоод байна.

Интернетийн аюулгүй байдал, мэдээ мэдээллийн салбарыг хөгжүүлэх ажлын хуралд Ши Жиньпин: Ард олон интернет ашиглаж, интернетэд санал бодлоо илэрхийлж байна. Тиймээс бүх шатны удирдах боловсон хүчнүүд үргэлж интернетэд холбогдож, иргэдийн санал санаачилга, дуу хоолойг сонсох хэрэгтэй. Нам, төр засгийн тухай, удирдах боловсон хүчний ажлын талаар үнэн зөв шүүмжлэл, санал санаачилгад хянуур, шударга хандаж, сайтар судлан, тухайлсан ажилдаа тусгаж ажиллах хэрэгтэй гэжээ.

Үндсэн технологи бол "амин сүнс"

Дэлхийн эдийн засгийн 2 дахь том цогц Хятад улс дэлхийн тэргүүний түвшинтэй харьцуулбал гол ялгаа нь үндсэн технологид байдаг.

Ши Жиньпин: Интернет компани цар хүрээ том, зах зээлийн үнэ өндөр байлаа ч үндсэн технологи нь гадаадынх бол "амин сүнс" нь бусдад байна гэсэн үг юм. Хятадын аж ахуйн нэгжүүд, судлаач, мэргэжилтнүүд үндсэн технологийн салбарт шинэ амжилт гаргах хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин дарга Хятадын интернетийн мэдээлэл холбооны компаниуд гадаадад хөрөнгө оруулж, интернетийн олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлээд Хятадын хууль тогтоомжийг хүндэтгэдэг гадаадын компаниуд Хятад улсад ирж хөрөнгө оруулахыг урьж байна гэжээ.

Хятад улс интернетийн аюулгүй байдлаа эрчимжүүлэх ёстой

Санхүү, цахилгаан эрчим хүч, мэдээлэл холбоо зэрэг салбарын мэдээллийн чухал дэд бүтэц бол нийгэм, эдийн засаг мэдрэлийн төв систем, интернетийн аюулгүй байдлын үндэс суурь юм. дайралтад өртвөл гамшиг болох юм.

Ши Жиньпин: Хятад улс мэдээллийн чухал дэд бүтцийн аюулгүй байдлын баталгааны системийн бүтээн байгуулалтаа чангатгах хэрэгтэй хэмээн цохон тэмдэглэжээ.

Хятадын интернетийн аж ахуйн нэгжүүд хариуцлагатай байх ёстой

Ши Жиньпин тус хуралд Хятадын интернетийн зах зээл дэх сөрөг өрсөлдөөнийг онцлон дурджээ. Тэрээр: Зах зээлийг дүрэмжүүлэхийн тулд интернетийн хууль тогтоомжийн үйл явцыг түргэтгэж, хуулийн дагуу хяналтын арга хэмжээг сайжруулах ёстой.

Аж ахуйн нэгжийн хүрээ өргөжих тусам нийгмийн үүрэг хариуцлага их, ёс суртахууны үүрэг хариуцлага ч өндөр болдог. Сайт ажиллууллаа гэхэд зөвхөн хандалтын тоог хөөцөлдөж болохгүй, интернет дэлгүүр ажиллуулж байгаа нь хуурамч бараа бүтээгдэхүүнээс татгалзаж, цахим хуудас ажиллуулж байгаа нь цуурхал тарааж болохгүй, хайлтын систем ажиллуулж байгаа нь мөнгө өгсөн хэмжээгээр зэрэглэл тогтоох стандарт гаргаж болохгүй. Интернетийн аж ахуйн нэгж нийгэм, ард иргэддээ үр өгөөжөө өгөх ёстой гэжээ.

"4-р сарын 19"-ний хурлаас хойших гурван жилийн хугацаанд олон арга хэмжээг дэмжиж иржээ.

Тухайлбал:

-"Үндэсний мэдээлэлжүүлэлтийн хөгжлийн стратегийн хөтөлбөр" нь ирэх арван жилийн үндэсний мэдээлэлжүүлэлтийн хөгжлийн төлөвлөгөөг гаргасан.

-"Үндэсний интернет орон зайн аюулгүй байдлын стратеги” нь үндэсний интернет орон зайн эрх мэдэл, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалсан.

-Интернетийн аюулгүй байдлын хууль нь Хятадын интернетийн аюулгүй байдлын салбарын анхны суурь хууль болсон.

-Иргэний хуулийн ерөнхий зүйлийн төсөл нь хувь хүний мэдээлэл, тоо баримт, виртуал өмчийг хамгаалсан.

"4-р сарын 19"-ний хурлаас хойш гурван жилийн турш, Хятадын интернетийн салбарын хөгжилд чиглүүлсэн стратегийн төлөвлөгөө, бодлого ар араасаа гарч, интернетийн хүчирхэг гүрэн болох Хятад улсын замд дүрмийн баталгаа хангаж байна.








Их уншсан

холбоотой мэдээ