"Монгол, Хятадын найрамдал миний нүдээр" эсээ бичлэгийн уралдааны шагнал гардуулах арга хэмжээ УБ-т болов

2019-04-19 15:16:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

МУ-ын хятад хэлний сургалттай дунд сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан "Монгол, Хятадын найрамдал миний нүдээр" эсээ бичлэгийн уралдааны шагнал гардуулах арга хэмжээ 2019 оны 4-р сарын 19-нд МОНЦАМЭ агентлагийн "Мэдээллийн төв"-д болов.

"Монгол, Хятадын найрамдал миний нүднээ" эсээ бичлэгийн уралдааны шагнал гардуулах арга хэмжээ УБ-т болов

Уг арга хэмжээны ерөнхий зохион байгуулагчаар МОНЦАМЭ агентлаг, дэмжигчээр БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв тус тус ажиллаж, БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн тэргүүн Ли Вэй, МОНЦАМЭ агентлагийн захирал Б.Ганчимэг, МУИС-ийн Күнзийн институтын Хятадын талын захирал Жү Жюньли нарын зэрэг зочид, холбогдох дунд сургуулиудын захирал, багш, сурагчдын төлөөлөл, Хятадын Төв Радио, Телевиз, Синьхуа агентлаг, МУ-ын TV-25, NEWS.MN зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид оролцжээ.

"Монгол, Хятадын найрамдал миний нүднээ" эсээ бичлэгийн уралдааны шагнал гардуулах арга хэмжээ УБ-т болов

БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн тэргүүн Ли Вэйуг арга хэмжээн дээр үг хэлэв. Тэрээр энэ арга хэмжээг амжилттай зохион байгуулсан МОНЦАМЭ агентлагт юуны өмнө халуун баяр хүргэж, хятад хэлний сургалтыг эрчимжүүлэх, өргөтгөн тэлэх арга замаар Хятад, Монгол хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд идэвхтэй хувь нэмэр үзүүлсээр ирсэнд нь талархал илэрхийлээд, цаашдын ажилд нь улам их амжилт хүссэн байна.

"Монгол, Хятадын найрамдал миний нүднээ" эсээ бичлэгийн уралдааны шагнал гардуулах арга хэмжээ УБ-т болов

МОНЦАМЭ агентлагийн захирал Б.Ганчимэг:Улс орнуудын харилцаанд дипломат харилцаа гол үүрэгтэй, мөн жирийн ард иргэдийн харилцаа нэн чухал байдаг. Бид гадаад хэл сурч байгаа хүүхдүүдийн боловсролд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ ажлыг эхлүүлсэн юм.Бид хятад хэлний сургалтыг эрчимжүүлэх замаар Монгол, Хятад хоёр орны харилцааны хөгжил, харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөлийн үйлст өөрийн хувь нэмрээ оруулна гэлээ.

"Монгол, Хятадын найрамдал миний нүднээ" эсээ бичлэгийн уралдааны шагнал гардуулах арга хэмжээ УБ-т болов

МОНЦАМЭ агентлаг нь 2018 оноос эхлэн, уншигч, харилцагчдынхаа хүрээг тэлэх, байнгын эргэх холбоог бий болгох зорилгоор, 7 хоног тутам эрхлэн гаргадаг англи, орос сонины нэрэмжит уралдааныг жил тутам зохион байгуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд хятад хэлээр гардаг "蒙古消息报" буюу "Монголын мэдээ" сонины редакциас 2019 онд Монгол, Хятад хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, тус сонины 90 жилийн ой давхцаж буйг тохиолдуулан, эсээ бичлэгийн анхдугаар уралдааныг МУ-д үйл ажиллагаа явуулдаг хятад хэлний сургалттай ЕБС-иудын ахлах ангийн сурагчдын дунд зарласан юм.

"Монгол, Хятадын найрамдал миний нүднээ" эсээ бичлэгийн уралдааны шагнал гардуулах арга хэмжээ УБ-т болов

БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн дэмжлэгтэйгээр МОНЦАМЭ агентлаг цаашид жил бүр тогтмол зохион байгуулагдах энэхүү хятад хэлний эсээ бичлэгийн уралдаан нь энэ жил "Монгол, Хятадын найрамдал миний нүдээр" сэдвийн дор явагдсан бөгөөд МУ-д хятад хэл сурч буй 10-12 дугаар ангийн нийт 50-иад сурагч амжилттай оролцсон байна.

"Монгол, Хятадын найрамдал миний нүднээ" эсээ бичлэгийн уралдааны шагнал гардуулах арга хэмжээ УБ-т болов

Уралдаан нь сурагчдын хятад хэлээр бичих ур чадавхыг хөхиүлэн дэмжих, Хятад-Монголын найрамдалт харилцаа хүүхэд залуусын нүдээр хэрхэн харагдаж, үнэлэгдэж буйг нээн харуулах замаар МУ-ыг гадаад ертөнцөд таниулахад хувь нэмэр оруулах, энэ үйлст хүүхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

"Монгол, Хятадын найрамдал миний нүднээ" эсээ бичлэгийн уралдааны шагнал гардуулах арга хэмжээ УБ-т болов

Уралдаанд оролцох сурагчдын эсээ бичлэгийг 2019 оны 3 дугаар сарын 5-25-ны өдрийн хооронд хүлээн авсан ба нэгдүгээр байранд "Үй Цай" бүрэн дунд сургуулийн 12-р ангийн сурагч н.Эрхэмбаяр, хоёрдугаар байранд "Орчлон" сургуулийн 12-р ангийн сурагч Э.Уянга, гуравдугаар байранд "Дархан Цайхуан" дунд сургуулийн сурагч н.Золбаяр нар тус тус шалгарчээ. Шалгарсан сурагчдыг өргөмжлөл болон 500000, 300000, 200000 төгрөгийн мөнгөн урамшуулал болон уралдааны дэмжигч байгууллага--БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн нэрэмжит шагнал, бэлэг дурсгалын зүйлсээр тус тус шагнав.

"Монгол, Хятадын найрамдал миний нүднээ" эсээ бичлэгийн уралдааны шагнал гардуулах арга хэмжээ УБ-т болов

Ерөнхий зохион байгуулагч талын танилцуулснаар, энэ уралдаанд ирүүлсэн шилдэг эсээ бичлэгүүдийг МОНЦАМЭ агентлагийн сонин, мэдээллийн цахим хуудсаар түгээн олны хүртээл болгох ажээ.

"Монгол, Хятадын найрамдал миний нүднээ" эсээ бичлэгийн уралдааны шагнал гардуулах арга хэмжээ УБ-т болов

МУ-ын хятад хэлээрх цорын ганц тогтмол хэвлэл болох МОНЦАМЭ агентлагийн "蒙古消息报" буюу "Монголын мэдээ" сонин нь 1929 оноос хойш 90 дэх жилдээ гарч буй, Хятад-Монголын харилцааны нэгэн гүүр болсон хэвлэл юм.

/сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв/

Их уншсан

холбоотой мэдээ