Ши Жиньпин дарга “нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны II чуулга уулзалтад оролцоно

Д.Хүчитбаатар 2019-04-19 15:30:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин  дарга “нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны II чуулга уулзалтад  оролцоно

“Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны II чуулга уулзалт 4-р сарын 25-наас 27-ны өдрүүдэд Бээжин хотноозохиогдоно. Тухай үед Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн арга хэмжээнд оролцон тусгай сэдвээр илтгэл тавих бөгөөд удирдагчдын дугуй ширээний хурлыг даргалсны дараа гадаад дотоодын сэтгүүлчдэд хандан чуулга уулзалтын ололт амжилтыг танилцуулах тухай Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-ийн сайд Ван И 4-р сарын 19-нд хийлгэсэн хэвлэлийн бага хуралд танилцууллаа.

Ван И: Одоогийн байдлаар Монгол, Австри, Азербайжан, Беларусь, Бруней, Камбож, Чили, Кипр, Чех, Жибути, Египет, Этиоп, Грек, Унгар, Индонез, Итали, Казахстан, Кени, Киргиз, Лаос, Малайз, Мозамбик, Мьянмар, Балба Пакистан, Папуа Шинэ Гвиней, Филиппин, Португали, Орос, Серби, Сингапур, Швейцар, Тажикстан, Тайланд, Арабын Нэгдсэн Эмират, Узбекистан, Вьетнам37 орны төрийн тэргүүн, ерөнхий сайд, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, ОУВС-гийн ерөнхий захирал, Франц, Герман, Их Британи, Испани, Япон, БНСУ, Европын холбооны өндөр зиндааны төлөөлөгч чуулга уулзалтад оролцох нь тодорхой болоод байна.

Ши Жиньпин  дарга “нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны II чуулга уулзалтад  оролцоно

Их уншсан

холбоотой мэдээ