БНАСАУ-ын хөөргөсөн нь баллистик пуужин биш гэжээ

Д.Хүчитбаатар 2019-04-19 15:51:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Тактикийн удирдлагатай шинэ зэвсэг” туршсан гэж БНАСАУ-ын хэвлэлүүд мэдээлсэнтэй холбогдуулж, 18-нд Пентагонд АНУ-ын БХЯ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахан хэвлэлд хандан хэлэхдээ: БНАСАУ пуужин туршин хөөргөсөн нь үнэн, гэвч баллистик пуужин биш гэжээ.

БНАСАУ-ын Төв мэдээлэх агентлагийн17-нд мэдээлснээр,тус улсын дээд удирдагч Ким Жон Ун Үндэсний батлан хамгаалахын хүрээлэнгийн “тактикийн удирдлагатай шинэ хэлбэрийн зэвсэг”-ийг турших үйл ажиллагаатай танилцаж, туршилт бүрэн амжилттай болсон юм байна. Гэвч чухам ямар төрлийн зэвсэг туршсан тухай мэдээнд тодорхой дурдаагүй, Патрик Шанахан ч энэ тухай илүү их мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Их уншсан

холбоотой мэдээ