“Оростой сүлбэлдсэн хэрэг” -ийн тухай тайлангийн товчлолыг нийтлэв

Алтаннавч 2019-04-19 16:26:48
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Америкийн Хууль Зүйн Яам 18-нд “АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон” гэх хэргийн мөрдөн байцаалтын тайлангийн товчлолыг нийтлэв. Тайланд Трампын сонгуулийн баг 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Оростой сүлбэлдээгүй” гэж үзсэн боловч, Трампын “эрх зүйн ажилд саад хийсэн ” хэрэгт сэжиглэгдсэн асуудлаар тодорхой дүгнэлт гаргаагүй байна.

Тус тайланд, Трампын сонгуулийн баг аль эсвэл Америкийн бусад иргэд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Оросын Засгийн газартай хуйвалдаж, худал мэдээлэл тараах, Ардчилсан намын компьютерын системд халдан орох зэрэг арга барилаар сонгуульд саад хийгээгүй гэж үзсэн байна. Трамп “эрх зүйн ажилд саад хийсэн ” эсэх асуудлын тухайд тайланд тэмдэглэхдээ, Трамп холбооны тусгай прокурор Мюллерын багийн мөрдөн байцаалтад саад учруулахыг оролдсон боловч энэ нь гэмт хэрэгт тооцогдох эсэхийг тодорхойлоогүй гэж үзсэн байна.

Трамп тус тайлангийн дүгнэлтийг томоохон ялалт гэж үзэж байгаа бөгөөд олон нийтийн хэвлэл мэдээллээр өөрийгөө “гэм зэмгүй” хэмээн мэдээлсэн байна. харин Ардчилсан намын зарим хүмүүс олон нийтийн эргэлзээг арилгахын тулд тайланг бүрэн эхээр нь хэвлэн нийтлэхийг Хууль зүйн яамд уриалж байна.

Их уншсан

холбоотой мэдээ