ӨМӨЗО-ны гадаад худалдааны хэмжээ нэмэгдэв

2019-04-19 16:38:27
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2019 оны нэгдүгээр улиралд ӨМӨЗО-ны гадаад худалдааны экспорт, импортын нийт хэмжээ 26.2 тэрбум юаньд хүрч, ноднин жилийн мөн үеэс 11.2 хувиар нэмэгдэж, Хятадын гадаад худалдааны экспорт, импортын дундаж өсөлтөөс 7.5 нэгжээр нэмэгдсэн байна.

Хөх хотын гаалийн газрын мэдээлснээр, нэгдүгээр улирлын ӨМӨЗО-ны гадаад худалдааны экспорт, импортын байдлаас үзэхэд Монгол, ОХУ нь ӨМӨЗО-ны худалдааны гол түнш хэвээр байна.

Тоо бүртгэлээс үзвэл, нэгдүгээр улиралд ӨМӨЗО, Монгол Улсын экспорт, импортын хэмжээ 7 тэрбум 490 сая юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 29.3 хувиар нэмэгдсэн бол ОХУ-тай хийсэн экспорт, импортын хэмжээ 4 тэрбум 590 сая юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 1.8 хувиар буурсан байна. ӨМӨЗО-ны Австрали, Вьетнам, Шинэ Зеланд, Америктай хийсэн экспорт, импорт бүгд адил бус хэмжээгээр нэмэгдэж, Шинэ Зеландтай хийсэн экспорт, импортын хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеэс 63.3 хувиар нэмэгдсэн байна.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ