“Нэг бүс нэг зам” -ын чансаатай хөгжлийг ахиулна

2019-04-19 17:21:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

19-нд, Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-ын сайд Ван И: “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны II чуулга уулзалт 4-р сарын 25-наас 27-ны өдрүүдэд Бээжин хотноо зохиогдоно. БНХАУ-ын дарга Ши Жиньпин уг чуулга уулзалт болон холбогдох арга хэмжээнд оролцоно. 37 улс орны төр засгийн тэргүүн нар уг хуралд оролцоно. Энэ удаагийн дээд уулзалт “Нэг бүс нэг зам” -ын чансаатай хөгжлийг ахиулахаар гол зорилго болголоо гэжээ.

“Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт бол “Нэг бүс нэг зам”-ын хүрээн дэх хамгийн өндөр зиндааны олон улсын хамтын ажиллагааны хурал юм. Энэ удаагийн хурал нь Хятад улсын энэ оны хамгийн чухал дипломат үйл ажиллагаа болох бөгөөд бэлэг тэмдгийн шинжтэй олон улсын чухал хурал юм. Одоо 150 гаруй орон болон олон улсын 90 гаруй байгууллагын 5000 гаруй гадаадын зочид төлөөлөгч оролцохоо мэдэгдээд байгаа бөгөөд цар хэмжээгээрээ нэгдүгээр уулзалтаас давах болно. 19-ний хэвлэлийн бага хурал дээр Ван И хэлэхдээ, чиглэл тодорхой, суурь бат, тусгал сайн, ажил хэрэгч хурал гэж энэ удаагийн уулзалтыг тодорхойлж болно гэжээ. Ван И хэлэхдээ, Ши Жиньпин нээлтийн арга хэмжээнд оролцон тусгай сэдвээр илтгэл тавих бөгөөд удирдагчдын дугуй ширээний хурлыг даргалах болно. Уулзалтын дараа Ши Жиньпин дарга гадаад дотоодын сэтгүүлчдэд хандан чуулга уулзалтын ололт амжилтыг танилцуулах болно. Ши Жиньпин дарга гэргий Пэн Лиюаний хамт олон орны удирдагчид, зочид төлөөлөгчид зориулан хүлээн авалт хийх болно гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, энэ удаагийн форум; 25-нд зохиогдох 12 салбар форум болон бизнес эрхлэгчдийн хурал багтаж байна. 26-нд, форумын нээлтийн ёслол болон дээд зэрэглэлийн хурал зохиогдоно. 27-нд, удирдагчдын дугуй ширээний уулзалт болно. Одоогийн байдлаар 37 орны төр засгийн тэргүүн зэрэг удирдагчид, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ОУВС-гийн ерөнхий захирал хуралд оролцож, Франц, Герман, Их Британи, Испани, Япон, БНСУ болон Европын Холбоо дээд хэмжээний төлөөлөгч томилон оролцуулах юм байна.

Ван И: Энэ удаагийн форум нь "Нэг бүс нэг замыг хамтдаа бүтээн байгуулж, сайн сайхан ирээдүйг нээх" гэсэн уриан дор болж, талууд дэд бүтцийн бүтээн байгуулалтыг урагшлуулан, өсөлтийн шинэ хөдөлгөх хүчийг хайж, бодлогуудыг хооронд нь холбон, илүү нягт түншийн харилцааг бий болгон, ногоон тогтвортой хөгжлийг дэмжин, НҮБ-ын 2030 оны хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэдэг сэдвийн хүрээнд ярилцах болно гэжээ. Тэрээр: "Эдгээр хэлэлцүүлгийн холбоос нь Нэг бүс нэг замын чанартай хөгжлийг биелүүлэх явдал юм. Энэ бол Ши Жиньпин даргын дэлхийн нийтэд хандан дурдсан чухал үзэл баримтлал бөгөөд Нэг бүс нэг замыг хамтдаа бүтээн байгуулж буй орнуудын хамтын хүсэл мөрөөдлийг тусгаж, талуудын хамтдаа хүчин зүтгэх зорилтыг бий болгосон юм. Бид үүгээр чиглэл баримжаа болгон, Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтыг илүү гүнзгий, үр дүнтэй хийж, тогтвортой хөгжүүлэн шинэ ахиц гаргах ёстой" гэжээ.

Ван И онцлохдоо, өндөр чанартай Нэг бүс нэг замыг бүтээн байгуулах нь улс орнуудын хамтын хөгжлийг тусгаж, хүнээр төв болгох үзэл баримтлалыг баримтлан, оролцогч талуудын бодит хэрэгцээг харгалзан, олон улсын дүрэм журам болон сонгодог практиктай идэвхтэй уялдуулах ёстой гэжээ.

Нэг бүс нэг зам санаачилгыг дурдсанаас хойш зургаан жилийн хугацаанд хамгийн өргөн цар хүрээтэй олон улсын хамтын ажиллагааны тавцан болж хөгжжээ. Тоо баримтаас үзвэл Хятад улс болон Нэг бүс нэг зам дагуух улс орнууд хоорондын худалдааны нийт хэмжээ 6 их наяд ам.доллар, нийт хөрөнгө оруулалт 60 тэрбум ам. Долларт хүрчээ. Хятад улс Нэг бүс нэг зам дагуух орнуудтай хилийн чанад дахь хамтын ажиллагааны 82 парк байгуулж, 300 мянган ажлын байрыг бий болгожээ.

Энэ удаагийн чуулга уулзалт ямар бодит үр дүнтэй болох талаар Ван И хэлэхдээ:дугуй ширээний чуулга уулзалтын үеэр хамтарсан мэдэгдэл гаргаж, улс орнуудын төрийн тэргүүн нарын Нэг бүс нэг замыг хамтдаа байгуулах тухай улс төрийн үзэл баримтлалыг танилцуулах болно. Энэ нь уг чуулга уулзалтын хамгийн чухал амжилт болох юм. Үүнээс гадна энэ удаагийн чуулга уулзалтаар аж ахуйн нэгжүүдийн анхны уулзалтыг зохион байгуулж, холбогдох орны аж ахуй нэгжүүд болон худалдааны нийгэмлэгийн 800 гаруй төлөөлөгчийг урьж оролцуулна. Хурлын үеэр улс орнуудын үйлдвэр худалдааны салбарын хүмүүс бодитой төсөлд гарын үсэг зурах болно гэжээ.

Ван И: 126 улс орон болон олон улсын 29 байгууллага Хятадын талтай Нэг бүс нэг замын хамтын ажиллагааны гэрээ хийж, бүгд бодитой үйл ажиллагаагаараа Нэг бүс нэг замыг итгэн дэмжиж байна. Нэг бүс нэг замын олон улсын хамтын ажиллагааны II чуулга уулзалтаар улс орнууд түншийн харилцаагаа эрчимжүүлэн, дэлхийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ