Америк Японы аюулгүйн зөвшилцлийн комисс хуралдав

Д.Хүчитбаатар 2019-04-20 15:18:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Америк Японы аюулгүйн зөвшилцлийн комисс 19-нд Вашингтон хотноо хуралдаж, Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахан, Японы Гадаад харилцааны сайд Таро Коно, Батлан хамгаалахын сайд Такеши Иваяа нар хуралд оролцож, интернет, сансар огторгуй болон цахилгаан соронзон спектр зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тохиролцжээ.

Хурлын дараа нийтэлсэн хамтарсан мэдэгдэлд, сансар огторгуй, интернет болон цахилгаан соронзон спектр зэрэг салбаруудын шинэ техникийн түргэн хөгжилд хоёр тал маш их анхаарал хандуулж байгаа бөгөөд эдгээр салбарт давуу байр эзлэхээ батлах болно. Түүнчлэн дээрх салбаруудыг Америк Японы холбоотны салбар дамнасан хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болгохын зэрэгцээ, зөвшилцлөөр дамжин интернет дэх дайралт нь Америк Японы аюулгүйн сэргийлэлт хамгаалалтын гэрээнд заасан цар хүрээнд багтах эсэхийг тогтооно. Мөн хоёр талын болон олон талт хамтарсан цэргийн сургуулилт хийж, тэнгис дээрх хууль хэрэгжүүлэх салбарын хүчин чадавх болон бүс нутаг дахь Америкийн армийн нөлөөг эрчимжүүлнэ. Японд байрлаа Америк цэргийн баазыг нүүлгэх ажлыг тогтвортой ахиулах болно гэжээ.

Америкийн цагаан ордны 18-нд нийтэлсэн мэдээнд, Японы ерөнхий сайд Шинзо Абе 4-р сарын 26,27-ны өдрүүдэд Америкт айлчлан ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, хоёр орны холбоотны харилцаа, БНАСАУ-ын цөмийн асуудал зэргийг авч хэлэлцэх юм байна. Түүнчлэн Трамп 5-р сарын 25-наас 28-ны өдрүүдэд Японд хариу айлчилж, Японы шинэ эзэн хаанд бараалхаж, Шинзо Абетэй хэлэлцээ хийх юм байна.



Их уншсан

холбоотой мэдээ