Малайз хоорондын харилцаагаа улам хөгжүүлнэ

2019-04-20 15:23:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 19-нд ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан Малайзын ерөнхий сайдын Хятадын тухай илэрхийлсэн эерэг байр суурийн талаар хэлэхдээ, Хятадын тал Малайзтай харилцаагаа улам хөгжүүлж, хоёр орон, хоёр орны ард иргэдэд үр өгөөжийг нь хүртээхэд бэлэн байна гэжээ.

Мөн өдрийн хэвлэлийн бага хурлын үеэр сурвалжлагч: Малайзын ерөнхий сайд Махатхир бин Мохамад сэтгүүлчид хэлэхдээ, “бид Хятад улстай 2000 шахам жилийн харилцаатай, Хятад улс ерөөс биднийг довтолж байгаагүй ”. Хятад улс дэлхийн эдийн засгийн хөгжил, ялангуяа, хөгжиж буй орнуудын хөгжлийн талаар нааштай хүчин зүтгэл үзүүлсэн гэж хэлсэн байна. энэ тухай сэтгүүлчийн асуултад Лү Кан хариулахдаа, Хятадын тал Махатхирын байр суурийг сайшааж байна. Энэ онд Хятад, Малайзын дипломат харилцаа тогтоосон 45 жилийн ой тохиож байна. ирэх долоо хоногт ерөнхий сайд Махатхир Хятадад ирж “нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны II форумд оролцоно. Хятад улс энэ тохиолоор хоёр орны найрсаг харилцаагаа улам хөгжүүлж, дээд хэмжээний харилцаа холбоогоо эрчимжүүлж, “нэг бүс нэг зам” хамтын ажиллагааг хамтаар ахиулж, Хятад, Малайзын харилцааг улам хөгжүүлж, хоёр орон, хоёр ард түмэнд үр өгөөжийг нь хүртээхэд бэлэн байна гэжээ.



Их уншсан

холбоотой мэдээ