Ши Жиньпин ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны XIV нийтийн суралцлагыг даргалав

2019-04-20 15:47:21
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

4-р сарын 19-ний үдээс хойш ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо 5-р сарын 4-ний хөдөлгөөний түүхэн ач холбогдол болон цаг үеийн үнэ цэнийн талаарх XIV нийтийн суралцлага хийлээ. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалж хэлсэн үгэндээ, 5-р сарын 4-ний хөдөлгөөн бол Хятадын ойр үеийн түүхэнд бэлэг тэмдгийн ач холбогдолтой томоохон үйл хэрэг юм. 5-р сарын 4-ний үзэл санаа бол 5-р сарын 4-ний хөдөлгөөний үүдэн бүтээсэн үзэл санааны нандин өв юм. Өнөөдөр бид 5-р сарын 4-ний хөдөлгөөнийг дурсган тэмдэглэж, 5-р сарын 4-ний үзэл санааг бадруулахдаа, тус хөдөлгөөний болон түүний үзэл санааны судалгааг эрчимжүүлж, өргөн олон залуучууд багачуудыг удирдан жолоодож, 5-р сарын 4-ний үзэл санааны урамшуулал дор чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахад шийдвэрт ялалт байгуулан, шинэ цаг эриний Хятадын онцлогтой социализмын агуу их ялалт олж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг биелүүлэхийн тулд цуцалтгүй тэмцэх ёстой гэж цохон тэмдэглэлээ.

Ши Жиньпин уг суралцлагыг даргалахдаа хэлэхдээ, энэ жил 5-р сарын 4-ний хөдөлгөөний 100 жилийн ой тохиож байна. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны энэ нийтийн суралцлагыг зохиож байгаа нь 100 жилийн өмнөх тэр оргилсон халуун тэмцлийг эргэн санаж, 5-р сарын 4-ний хөдөлгөөний түүхэн ач холбогдол болон цаг үеийн үнэ цэнийг улам гүнзгий ойлгохын төлөө юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ