Тэнгисийн арми байгуулагдсаны 70 жилийн ой болж байна

2019-04-20 15:49:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Тэнгисийн арми байгуулагдсаны 70 жилийн ой болж байна

Жүншинь агентлагийн мэдээ, 20-нд Чиндаод, Хятадын Тэнгисийн армийн дэд командлагч Чю Яньпэн хэлэхдээ: өнөөгийн байдлаар, 60 гаруй улс орны тэнгисийн армийн төлөөлөл Хятадын тэнгисийн арми байгуулагдсаны 70 жилийн ойн арга хэмжээнд оролцож, 10 гаруй орон 20 орчим флотоо томилон олон улсын флотын ёслолын парадад оролцуулахаар байна. Хятадын нисэх онгоц тээгч хөлөг онгоц, цөмийн шинэ хэлбэрийн шумбагч хөлөг онгоц, сөнөөгч хөлөг онгоц, байлдааны нисэх онгоц зэрэг тэнгисийн армийн байлдааны гол хөлөг онгоцнууд тэнгис дээрх ёслолын парадад оролцоно гэжээ.

Хятадын тэнгисийн арми байгуулагдсаны 70 жилийн ойн арга хэмжээний анхдагч хэвлэлийн бага хурал мөн өдөр болж, Чю Яньпэн хурлын гол сэдвийн хүрээнд илтгэл тавьж, тэнгисийн армийн хэвлэлийн төлөөлөгч, ахлах хурандаа Чэн Дэвэй хурлыг даргалж, гадаад дотоодын 200 гаруй сэтгүүлч хуралд оролцжээ.

Их уншсан

холбоотой мэдээ