Хятадын төв радио телевизийн дарга Туркийн үндэсний радио телевизийн байгууллагын даргатай уулзлаа

2019-04-20 15:55:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

4-р сарын 18-нд ХКН-ын төв хорооны суртал ухуулгын хэлтсийн дэд дарга, Төв радио телевизийн дарга Шэнь Хайшюн Туркийн радио телевизийн байгууллагын дарга Ибрахим Ерентай уулзлаа. Хоёр тал олон талын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүл, хоёр орны ард түмний ойлголцлыг нэмэгдүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Шэн Хайшюн хэлэхдээ, Хятад улсын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн нэг бүс нэг зам санаачлагад олон улсын хамтын нийгэмлэг идэвхтэй тусгал гаргаж өргөн хүрээнд хүлээн зөвшөөрч байна. Турк бол нэг бүс нэг зам дагуу чухал орон, Хятад Туркийн найрсаг хамтын ажиллагаа нь гүн гүнзгий иргэдийн найрамдлын суурьтай юм. Өнөө Хятад Турк хоёр орны ард түмний ойлголцол төдийлөн хүрэлцэхүйц биш байна. Туркийн хэвлэл мэдээллийн хэсэг байгууллага Хятадын талаар бодит үнэнд үл нийцсэн, шударга бус мэдээлэл цацаж байна. Хятад Туркийн хоёр орны хэвлэл мэдээлэл бүх талын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр ард түмэнд бие биеийг нь улам үнэн бодиттойгоор, бүх талаар ойлгуулах шаардлагатай байна. ХТРТ Туркийн үндэсний радио телевизийн байгууллагатай хамтаар олон талын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, эртхэн стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр тохиролцож, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх ёстой гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ