ОХУ, Хойд Солонгосын удирдагчид зөвшилцөл хийнэ

Алтаннавч 2019-04-20 17:05:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хойд Солонгосын дээд удирдагч Ким Жон Ун энэ сарын уулзалтаар хоёр тал болон бүс нутгийн асуудлаар өргөн хүрээнд зөвшилцөнө гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитри Песков 19-нд хэллээ.

Эх сурвалжид тэмдэглэснээр, Песков мөн өдөр сэтгүүлчдэд хандан хэлэхдээ, ОХУ, Хойд Солонгосын удирдлагууд хоёр талын харилцааны хөгжлийн талаар зөвшилцөх бөгөөд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох түүнчлэн бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлыг өргөн хүрээнд авч хэлэлцэх юм. Орос улс Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохыг бүх хүчин чадлаараа дэмжих болно. ОХУ болон АНУ Солонгосын хойгийн асуудлаар хэлхээ холбоотой байгаа боловч хоёр тал энэ асуудлаар хамтран ажиллаагүй байна гэжээ. Тэрээр мөн хэлэхдээ, аюулгүй байдлынулмаас ОХУ Хойд Солонгосын удирдагчдын уулзалтын тодорхой цаг хугацаа болон уулзах газрыг зарлаагүй байна гэжээ.

Кремлийн ордны албаны вэбсайт 18-нд мэдэгдэл гаргаж тэмдэглэхдээ, энэ оны 4-р сарын сүүлчээс өмнө ОХУ-ын Еөнхийлөгч Владимир Путин, Хойд Солонгосын дээд удирдагч Ким Жонг-унтай уулзана. Үүний зэрэгцээ Путины урилгаар Ким Жон Ун 4-р сарын сүүлийн хагаст ОХУ-д айлчлах болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ